
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ДЭМБ коронавирусийн халдвартай тэмцэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө зарцуулж байна. БНХАУ-ын Засгийн газар хорио цээрээ гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ өвчний тархац энэ оны дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна. Эмчлэх арга нь олдоод ирэхээр өвчин яваандаа буурдаг зүй тогтолтой юм байна.
Хэдий тийм ч одоо өвчлөл өндөр байгаа учир Засгийн газар нөхцөл байдлыг хэлэлцээд өндөржүүлсэн бэлэн байдал, хилийн хөл хориог 3-р сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Нөхцөл байдлыг ажиглаж байгаад энэ асуудлыг цаашид ярьж магадгүй.
Хорио цээрийн хугацаа дууссаны дараа сурагч, оюутнуудын хичээлийг нөхнө. Ингэхдээ Бямба гарагт хичээллэх, зуны цагт хичээллэх эсэх талаар хэлэлцэнэ" гэв.