
"Huawei"-н Хэрэглэгчийн Бизнес Группийн (CBG) гүйцэтгэх захирал Ричард Ю "IFA 2019" дээр "Хувьслыг дахин тунгаа" уриатай илтгэл тавьж, өөрсдийн технологийн гол бүтээгдэхүүн болох Kirin 990 ба түүний 5G хувилбарыг танилцуулав.
"Kirin 990 (5G) бол дэлхийн хамгийн анхны 5G SoC бөгөөд энэ бүтээгдэхүүн нь худалдааны зориулалтаар гарсан анхны 5G технологийг бодвол хамаагүй өндөр түвшний 5G хурдны холболтыг мэдрэх боломжийг олгож байгаа юм. 5G эринд амьдарч байгаа хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангахын тулд KIRIN 990 (5G) нь хурдны үзүүлэлт, хүч чадал, AI тооцоолол, ISP зэрэг үзүүлэлтүүдийг өмнөхөөсөө хэд дахин сайжруулж гар утасны хэрэглээг цоо шинэ түвшинд авчирч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, KIRIN 990 буюу KIRIN 990(5G) нэртэйгээр зах зээлд гарч байгаа уг бүтээгдэхүүн нь гайхалтай өндөр үзүүлэлт, эрчим хүчний хэмнэлт, хиймэл оюун ухааны чадвар, гэрэл зураг авах чадамж зэрэг нь 4G ухаалаг гар утасны хэрэглэгчдийн урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй шинэ технологиудыг өөртөө шингээсэн аж.
Дэлхийн анхны 5G SoC нь өмнө нь хэзээ ч байгаагүй хамгийн хурдан 5G холболтыг хэрэглэгчдэд хүргэнэ
Түүнээс гадна Kirin 990 (5G) нь бие даасан бус (NSA) болон бие даасан (SA) архитектурыг, мөн TDD/FDD бүрэн давтамжийн зурвасын аль алийг нь дэмждэг анхны бүрэн давтамжийн 5G SoC бөгөөд олон төрлийн сүлжээнд тоног төхөөрөмжийн шаардлагыг хангах боломжийг олгодог сүлжээний горимууд юм.
Хиймэл оюун ухаант 5G технологийн шинэ эринд зориулагдсан шинэлэг NPU архитектур
Kirin 990 (5G) нь том NPU цөм болон жижиг NPU цөмүүдийг зэрэг багтаасан Da Vinci архитектурт тулгуурласан анхны SoC юм. Том цөм нь өндөр үзүүлэлт, эрчим хүчний бага зарцуулалтад чиглэгдсэн бол жижиг корын гол давуу тал нь аппликейшн ажиллуулахад маш бага эрчим хүчний зарцуулалт, шинэлэг NPU архитектурын бий болгосон ухаалаг автоматжуулсан системд бүрэн холбох зэрэг юм.
Дээд зэрэглэлийн гүйцэтгэл, эрчим хүчний хэмнэлт бүхий хамгийн хурдан 5G хэрэглээний жишиг тогтлоо.
CPU-ийн хувь KIRIN 990 нь 3 төрлийн эрчим хүчний зарцуулалтын бүтэцтэй. 2.86 GHz бүхий байнгын давтамжтай 2 дээд кор, 2 том кор 4 жижиг кор. Тоглоомчдын хувьд KIRIN 990(5G) нь шинэчлэгдсэн KIRIN GAMING+ 2.0 г дэмждэг ба огт гацахгүй бас хурдан тоглох боломжийг дээд зэргээр хангах юм байна.
Танилцуулгын төгсгөлд Richard Yu нь HUAWEI FreeBuds буюу утасгүй чихэвчний шинэ загварыг танилцууллаа.
Энэ нь нарийн чихэвчний үндсэн загвартай бөгөөд өвөрмөц, дугуй хэлбэртэй хайрцагтай гарчээ. "HUAWEI FreeBuds 3" нь хэрэглэгчид илүү тухтай хэрэглээний мэдрэмжийг болон барихад эвтэйхэн байраар бүтээгджээ. Бүтээгдэхүүний хувьд хар ба цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой. Huawei-ийн өөрөө хөгжүүлсэн, хүчирхэг Kirin A1 чип дээр ажилладаг анхны утасгүй чихэвч HUAWEI FreeBuds 3 нь тогтвортой, хурдан холболттой, гайхалтай дуу чимээ, ухаалгаар гадна дуу чимээг тусгаарлах боломжтойгоор хийгдсэн. Энэ бол дэлхийн хамгийн анхны гадна орчны дуу тусгаарлагчтай утасгүй чихэвч юм.
Харин KIRIN 990 ээр тоноглогдсон HUAWEI MATE 30 цуврал нь 2019 оны есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийх юм.