Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудлын ойролцоо 10 настай хүүхдийг мөргөөд зугтсан хэрэг энэ сарын 03-нд гарчээ. Шуурхай бүлэг 105-ынхныг хэргийн газарт очиход автомашинд мөргүүлсэн хүүхдийн биеийн байдал нэлээд хүнд байсан бөгөөд жолооч хэргийн газраас зугтсан байжээ. Хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд зугтсан жолоочийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, “Тoyota Prado” маркийн 01-52 УБТ дугаартай машины жолооч болохыг тогтоон баривчилжээ.