
Улаанбаатар хотын таван замыг өнөөдрөөс эхлэн нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Тухайлбал, "Хичээл цуглаж, автозамын ачаалал нэмэгдэх үеэс өмнө эхлүүлж, жолооч нарыг дасгах, мэдээлэл хүргэх үүднээс 2019 оны есдүгээр сарын 01-н хүртэл үргэлжлэх юм. Тээврийн цагдаагийн албанаас мөн тогтмол зохицуулалт хийж ажиллана. Ойрын хугацаанд торгох арга хэмжээ авахгүй. Бидний тооцооллоор наймдугаар сарын 20-ноос ачаалал буурна гэж үзэж байгаа.
Чингэлтэй дүүргийн гурав, Баянзүрх дүүргийн хоёр цэгт авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийж байна. Тодруулбал,
- Чингэлтэй дүүргийн хувьд "Компьютер ланд"-ын орчмын баруун замыг хойноос урагшаа нэг чиглэлт, зүүн замыг урдаас хойшоо нэг чиглэлд оруулж байгаа.
- "Тэди" худалдааны төвийн зүүн замыг хойноос урагшаа, "Найман шарга"-ын баруун замыг урдаас хойшоо нэг чиглэлд;
- "Мөнгөн завъяа" төвийн зүүн замыг урдаас хойшоо чиг чиглэлд;
- Баянзүрх хүнсний захын баруунаас хойшоо, урд зам нь баруунаас зүүн чиглэлд;
- "Американ дэнж"-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа.
НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ЗАМУУДЫГ ДООРХ ЗУРГААС ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРАХ БОЛОМЖТОЙ
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим зам

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковоос гялс төв хүртэлх зам

Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам
