Монгол улсын иргэн П.Энхбаяр Нидерланд улсад нутаг нэгтнийхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг 2009 оны хоёрдугаар сард гарчээ. Тэрээр нутаг нэгтэн Г.Гэрэлт-Одтой маргалдсанаас түүнийг 21 удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэргээр саатуулагдан улмаар хэргийг тус улсын анхан шатны шүүхээр хэлэлцээд 12 жилийн хорих ял оноосон байна. Харин П.Энхбаяр анхан шатны шүүхээс оноосон ялыг үл зөвшөөрөн дээд шатных нь шүүхэд ханджээ. Дунд шатны шүүхээс уг хэргийг хэлэлцээд 12 жилийн ялаас нэг жилийг нь, Дээд шүүх мөн нэг жилийнх нь ялыг хассанаар П.Энхбаяр Нидерландын шоронд 10 жил хоригдох болсон байна.