Татвар болон иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгөний урсгалын үзүүлэлтээс харахад манайд далд эдийн засаг газар авсаар байна. Татварын алба өнгөрсөн онд 10437 аж ахуйн нэгж, байгууллага, 1549 иргэнийг татварын хяналт шалгалтад хамруулжээ. Ингээд 503.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн 57.1 төгрөгийн төлбөр ноогдуулсан байна. Мөн яам, агентлаг, төрийн бус байгууллагатай харилцан мэдээлэл солилцож, мэдээллийн сан бүрдүүлжээ. Үүнийгээ татварын хяналт шалгалтад 125.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 15.5 тэрбум төгрөгийн төлбөр барагдуулсан байна. Татварынхан улс, орон нутгийн төсөвт нийт 941.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.