Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчдээс бүрдсэн Шүүхийн зөвлөлийн хуралдаан өчигдөр болж “Шүүгчийн зөвлөлийн хуралдааны дэг”-ийг шинэчлэн баталлаа. Мөн “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байна. Хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, Хэнтий аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Нийслэлийн Захиргааны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдиндорж нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонголоо.