Долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаад бэртэж гэмтсэн цагдаагийн байгууллагын 400 гаруй албан хаагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан 10 гаруй албан хаагчдад 442.5 сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүллээ. Энэ мөнгийг дунджилбал ойролцоогоор гэмтлийн зэргээсээ хамааран нэг албан хаагчид 10 сая орчим төгрөг оногдож байгаа юм байна.