Нийслэлийн Прокурорын газарт Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох хэргийг шилжүүллээ.
Тэрээр “гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө”, “ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж амлан, “Сүрэг агт” компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хахуульд авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаад, өнгөрсөн сарын 29-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм байна.