Японы эрдэмтэн Х.Сайто монголчуудын дундаж наслалтыг 15 насаар уртасгаж чадах төхөөрөмж зохион бүтээсэн талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Тэрбээр 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болгосон төхөөрөмжөө албан ёсоор 2018 оны гуравдугаар сарын 26-нд Япон улсдаа танилцуулж, нээлтээ хийсэн байна. Харин Монголыг хамгийн анхны гадаад зах зээлээрээ сонгож, уг төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой хүрэлцэн иржээ.
Х.Сайто мэдээлэхдээ "Япон улсын засгийн газраас уг төхөөрөмжийн үйл ажиллагааг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлхийн 168 оронд оюуны өмчөөр баталгаажсан юм. Энэхүү төхөөрөмж гараа тайрахаас өөр аргагүй байсан нэгэн хүүхдийн гарыг эдгээсэн.
Танай оронд элэгтэй байгаа шалтгаан маань гэвэл Японд анх Монголчууд ирж бид үүссэн байж магадгүй гэж таамагладаг юм. Япон хүний дундаж наслалт 80-аас дээш байдаг бол Монголчуудын дундаж наслалт 60 байна. Би өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөөр дундаж наслалтыг уртасгах бөгөөд монгол хүнийг олон өвчнөөс салгаж чадна. Олон туршилтыг давж уг төхөөрөмж ямар ч сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагдсан юм. Уг төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын тулгамдсан асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Энэ талаар цаашид судалж ажиллах болно" хэмээн ярилаа.
Дэлгэрэнгүйг дараах лайваас үзнэ үү