Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Бүсийн аваргын төлөө өрсөлдөх багуудыг шинжье

Хоёр баг ердөө хоёр дахь удаагаа плей-оффт таарч тоглох гэж байна. Анх 2002 оны плей-оффт учраа таарахад улиралд 57 ялалт байгуулсан “Даллас” 3:0-ээр илүүрхэж байв. Сонирхолтой нь, үүнээс хоёр жилийн дараа “Миннесота” түүхэндээанх удаа бүсийн финалд шалгарсан юм.  Л.Дончич, Э.Эдвардс нарулирлын тоглолтод хоорондоо 10 удаа таарч тоглоод тус бүр таван ялалт байгуулсан. Харин энэулиралд хоёр багийн хожлын харьцааг 3-1-ээр “Миннесота” тэргүүлж байна. ГэхдээЛ.Дончич хоёр тоглолтод, К.Ирвинг гурван тоглолтод оролцоогүйг санах хэрэгтэй. 
8 цаг 46 мин

Уламжлалт арга барилаар хөгжимдөх анхдугаар уралдаан зохион байгууллаа

Үндэсний хөгжмийн сургалтын дэг сургуулийг бататган сайжруулах, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой, уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын анхдугаар уралдааныг СУИС-иас зохион байгууллаа. Уралдаанд таван аймаг, мэргэжлийн урлагийн 10 гаруй байгууллагаас 12-74 насны 103 уран бүтээлч оролцсон байна. Тэднээс 71 оролцогч хоёрдугаар шатанд шалгаран өрсөлдсөнөөс гурван төрөлд шилдгүүдийг тодруулжээ. 
10 цаг 46 мин

 “Ногоон байгууламжаа сайжруулбал дуу чимээний бохирдлыг 40 хувиар бууруулна”

 Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийн нэгээхэн хэсэг. ДЭМБ-аас ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг дунджаар есөн ам метр гэж тогтоосон байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийнх нь хэмжээ 16- 24 ам метр байдаг аж. Харин манай хотын хувьд 2022 онд ойролцоогоор 5.5 ам метр байлаа. Өдгөө ч энэ үзүүлэлт төдийлөн нэмэгдээгүй. Энэ онд хийх цэцэрлэгжүүлэлтийн ажлын явц, төлөвлөгөө болон Улаанбаатарын “бетон ой”-г хэрхэн ногоон төгөл болгон хувиргах боломжтойг сурвалжиллаа. 
14 цаг 37 мин

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт дөрвөн аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд зарлаж, гуравдугаар сарын 18-нд нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн юм. Тэгвэл хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, энэ сарын 3-нд нээх байсан ч оролцогч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 17 хоногоор хойшлуулсан гэнэ. Ингээд өчигдөр 14.10 цагт хоёрдугаар шатны тендерийг нээлээ. 
Өчигдөр 14 цаг 00 мин

“Эхийн алдар” одон гардуулж эхэллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн одонгоо авсан юм. Нийслэлийн хэмжээнд бүх ээжийг ийн дүүрэг, дүүргээр нь Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд урьж, Төрийн тэргүүн одонг нь гардуулдаг уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга тогтоосон гэхэд болно. Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө орон нутагт ажиллан, зарим аймгийн ээжүүдэд одонг нь гардуулсан билээ. 
Өчигдөр 13 цаг 30 мин

Нөөцийн махны 35 хувийг борлуулав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс нөөцийн мах борлуулж эхэлсэн. Борлуулалт одоогоор 35 хувьтай байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй доогуур үзүүлэлт юм байна. Улаанбаатар хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж долоон аж ахуйн нэгж нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн аж. Тэд үхрийн 1901.25, хонины 3802.5, ямааны 633.75 тонн мах бэлтгэжээ. 
Өчигдөр 13 цаг 00 мин

Талаар нэг цацсан татвар төлөгчдийн мөнгө

Улаанбаатар хот энэ сарын эхээр 20 ширхэг тоос сорогчтой боллоо. Нэмээд 33-ыг Турк улсаас авна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү ярьсан. Нэг ширхэг тоос сорогчийг хэдэн төгрөгөөр авсныг нь түүнээс тодруултал “Хуралтай байна” гэсэн “жижүүр”-ийн үг хэлээд, ууртайхан утсаа таслав. Товчхондоо, тоос сорогч авах гэж төсвөөс хэдэн төгрөг зарцуулснаа хэлэхийг хүссэнгүй. Дарга нар хувийнхаа хөрөнгөөр бус, татвар төлөгчдийн мөнгөөр авсан нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс мөнгийг нь “гаргасны” хувьд иргэд тайлан, тооцоог нэхэх нь
Өчигдөр 09 цаг 30 мин

Хязгааргүй сэтгэх боломжийг уран бүтээлчдэд олгоно гэв

“Etugen contemporary art camp-2024” уралдаан ирэх долоодугаар сарын 1-5-нд болно. Энэхүү тав хоногт уран бүтээлчдэд хязгааргүй сэтгэх боломж олгохоо Монголын урчуудын эвлэлээс мэдээлжээ. Уг арт аялалд оролцох уран бүтээлчдийг бүртгэж эхэлсэн ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх нь. Оролцогчид контемпорари уран зураг, биет контемпорари уран баримал гэсэн хоёр төрлөөр бүтээлээ туурвиж өрсөлдөх аж. Бүртгүүлсэн оролцогчид тав хоногийн хугацаанд байгалийн сайханд амрангаа тухтай орчинд уран бүтээлээ туурвих гэнэ
Уржигдар 18 цаг 00 мин

Хүүхдүүдийн төсөөллөөр бүтээсэн ертөнцийг үзүүлэх нь

Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” музей, “Эгшин артгэр” урлангийнхан хамтран нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээх гэж байна. Уг үзэсгэлэн нь энэ сарын 25-ны 13.00 цагт дээрх музейд нээх “Ирээдүйгээс ирсэн зураачид” юм. Хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготой эл үзэсгэлэнгийн сэдэв нь “Зүүд, мөрөөдөл, ид шид, үлгэр, домог” аж. Үүний хүрээнд хүүхдүүдийн зүүд, зөн совин, төсөөллөөс урган гаргасан бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Хүүхдүүдийн бодол оюун, төсөөллөөрөө бүтээсэн уран зургийн ертөнцийг ирэх сарын 2 хүртэл үзэх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр хүүхдэд зориулсан уран зураг, гар урлалын хөтөлбөрийг үнэ төлбөргүй явуулах юм байна.
Уржигдар 17 цаг 30 мин

47 сувилал хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Урин дулаан цаг эхлэхэд рашаан, сувилалд амрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгддэг. Энэ онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд рашаан, сувилал, сэргээн засах 47 төв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна. Өнгөрсөн онд 50 гаруй рашаан сувилал ангаас хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилсэн бол энэ удаа цөөрчээ. Сувиллын хаяг, байршлын мэдээллийг emd.gov.mn хуудаснаас авч болох нь. Дээрх сувиллын 23 нь Улаанбаатар хотод байрлаж буй бол хамгийн хол нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт халуун” рашаан сувилал аж
Уржигдар 17 цаг 00 мин

Номын ертөнцөөр аялах гурав хоног

Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, юмсыг шинэ өнцгөөс харахад тусалдгаараа онцлогтой. Ном уншсанаар мэдлэгийн цар хүрээ тэлж, бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, оновчтой сонголт хийж, шийдвэр гаргахад тусалдагтай маргах хүн үгүй биз. Тэгвэл 35 дахь удаагийн үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар нийслэлийн төв талбайд үргэлжилж байна. Энэхүү баярыг манай улс тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Зохиолч, хэвлэн нийтлэгчид шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож, уншигчидтай гаа уулзаж, ярилцах боломж бүрддэгээрээ эл баяр онцлогтой. Зөвхөн зохиолчид төдийгүй уншигчид ч хүлээдэг үндэсний томоохон баярын нэг юм. 
Уржигдар 16 цаг 00 мин

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана

Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг даргаараа сонгов. Өмнөх дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь намын хороогоо удирдах нь зүйтэй гэж үзсэн. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа үед намын хороогоо удирдахаар болж, өндөр хариуцлага хүлээж байна.
Уржигдар 15 цаг 00 мин

Загвар байр ажиллуулж, саналын хуудсыг танилцуулав

Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна
Уржигдар 13 цаг 00 мин

Мэдээллийн боловсролыг дунд сургуулиас нь олгоё

Техник, технологи өндөр түвшинд хөгжиж, тэр хэрээр мэдээ, мэдээлэл хүлээж авах боломж, орон зай өргөжин тэлсэн энэ үед үнэн, зөвийг ялгах ухаантай, өөрт хэрэгтэйг шүүн олж авах чадамжтай, хуурамч, ташаа зүйлсэд автдаггүй, хэрсүү хэрэглэгч байх нь гол чадварт тооцогдох боллоо. Өөрөөр хэлбэл, худал, хуурамч мэдээллээр өдөр тутам үерлэж буй нийгмийн сүлжээний их урсгал дунд төөрөхөөргүй дархлаатай, уншиж, сонссоноо ойлгодог, тунгаан боддог, дүн шинжилгээ хийдэг байх нь энэ цагийнхны хувьд онцгой ач холбогдолтой чадварт багтаж байна
Уржигдар 12 цаг 00 мин

“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна. 
2024-05-17

Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь

Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
2024-05-17

“Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэн нээхээр болжээ

Богд хааны ордон музейгээс “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг өнөөдрөөс олон нийтэд толилуулна. Уг үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх нь. Олон улсын музейн өдөр, Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Үүний хүрээнд дээрх музейд бурхан багшийн цахиур эрдэнийг олон нийтэд үзүүлнэ. Мөн БНСУ дахь Олон улсын Буддагийн музейгээс бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ, таван өнгийн ринсрэл зэрэг дэлхийд нэн ховор шүтээнийг энэ сарын 20-24-нд үзэсгэлэнгийн танхимд дэлгэх нь. Өөрөөр хэлбэл, олон улсын музейд хадгалдаг шүтээнүүдийг дэлгэхээрээ уг үзэсгэлэн онцлогтой юм байна. 
2024-05-17

Өдөрлөгийн онцлох алба хаагчид нь эрэлч ноход байлаа

Манай улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-аас нийслэлийн төв талбайд албаа сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. 
2024-05-17

НОБҮКО МҮРАЯАМА: Судалгаанд оролцсон сурагчдын 90 хувь нь D аминдэмийн дутагдалтай байсан

“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг дэмжих” төслийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА, БШУЯ хамтран “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал” судалгаа хийсэн байна. Хүүхдүүд хоол хүнснээсээ хэрэгцээт шим тэжээл, аминдэмээ авч чадахгүй байгааг уг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн олонх нь ясны сийрэгжилт, зөөлрөлттэй, бас цусан дахь D аминдэмийн хэмжээ нь дунджаас 2-3 дахин бага байсан аж. Уг судалгааны талаар “Нийгата” их сургуулийн Эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнхимийн профессор, ЖАЙКА-гийн төслийн зөвлөх Нобүко Мүраяаматай цахимаар ярилцлаа.
2024-05-17

Татварын орлого 46.8 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж тус хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 44.5, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх 9.9 их наяд болж, 47.8 хувиар өссөн байна. Татварын орлого 46.8 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөг болоход орлогын албан татвар 74.9, онцгой албан татвар 64.1, нэмэгдсэн өртгийнх 37.3, нийгмийн даатгалынх 15.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 40.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 
2024-05-17