Монголбанкны “хар жагсаалт”-аар иргэдээ тушихаа больё
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд муу зээлчдэгчдийн датаг зээлийн мэдээллийн сангаас арилгаж, тохируулга хийх болсноо Төв банкнаас мэдэгдлээ. Хөгжингүй орнуудад тухайн иргэн, байгууллагын зээлийн мэдээллийн түүхэнд огт гар хүрдэггүй аж. Сайн, муу тал талын мэдээлэл нь архивлагдаж, тухайн хүнийг тодорхойлох түүх болж иржээ. Гэтэл манай улсад зээлээ тухай бүрт нь төлсөн сайн мэдээллийг бус зээл төлөөгүй, хугацаа алдсан мэдээллийг бүрдүүлж, улмаар үүнийгээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд хадгалдаг нь бүрэн бус, өрөөсгөл арга юм. Тиймээс энэ нь Манжийн үеийн “өрийн дэвтэр” шиг ял мэтээр олон нийтийн дунд тархжээ.
2024-04-29
Нью Йорк хотод “Монголын банкны форум” болж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн үйл ажиллагаанд оролцож байна. Үйл ажиллагааны хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
2024-04-25
Монголын банкууд Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO гаргах боломжийг эрэлхийлж байна
Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног Нью-Йорк хотод дөрөвдүгээр сарын 22-нд эхэллээ. “Capital Markets Mongolia”-ын зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн салбарынхан болон Монголыг сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагч, шинжээчид оролцож байна. Монголын хөрөнгө оруулалтын долоо хоногийн хүрээнд Монголоос очсон зочид төлөөлөгчид Нью-Йоркийн Хөрөнгийн биржээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
2024-04-23
ГҮМҮДА-Тэр ертөнц
Гүмүда-Сарны цэцэг. Олон жилийн өмнө энэ сайхан нэртэй цэцгийн талаар сонсоод эрж хайсан ч үлгэр домгийн гэлтэй түүнийг бодитоор харж чадаагүй юм. Тиймээс дахин давтагдахгүй энэ цэцэгсийг өөрийн гараар хийж эхэлсэн нь хязгааргүй уудам орчлонгийн хаа нэгтээ ийм цэцэгс байж магад гэх сэтгэгдлийг надад төрүүлсэн. Магадгүй тэр ертөнцөд.
2024-04-19
Монголбанкны хар жагсаалтад орсон иргэдэд “өршөөл” үзүүлнэ
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.
2024-04-16
“Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банк нэгдлээ
Урин хавартай золгохтой зэрэгцэн өвлийн турш хуримтлагдсан шороо тоосноосоо салж, орчин тойрноо тордон, өнгө үзэмжийг нь сэргээх их цэвэрлэгээний ажлыг нийслэлчүүд жил бүр өрнүүлдэг билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 4-р сарын 8-19-ний өдрүүдэд нийслэл даяар зарласан “Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банкны төв оффисын хамт олон нэгдлээ.
2024-04-09
Хөрөнгийн зах зээлээ ойлгоогүй компанийнхан жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах уу
Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодорхой хэлбэл, системд нөлөө бүхий банкууд эхлээд 5-10 хувиа худалдаж, цаашид 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулах хүлээлт бий. Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн ч өмнө нь яригдаж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудал дахин хөндөгдлөө.
2024-04-04
Зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотек эзэлж байна
Монголбанкны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотекийн зээл эзэлж буй. Дээрх хугацаанд 1154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
2024-04-03
Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл шинэчлэгдсэн К картыг сонгоорой
Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
2024-04-02
Топ-100 компанийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах сонирхолтой компаниудыг дэмжих зорилгоор “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталсан билээ.
2024-04-01
Боаогийн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого баримталж буйгаа илэрхийллээ
“Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриан дор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулга уулзалтад 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонконг, Индонез, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрбээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.
2024-04-01