Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өнөөдөр 16 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
10 цаг 51 мин

"Баян" гэх Р.Базарааг шүүгчийн захирамжаар суллажээ

"Баян" Р.Базарааг хууль бусаар сонгууль санхүүжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр баривчилсан.
Өчигдөр 19 цаг 39 мин

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав

БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
Өчигдөр 18 цаг 00 мин

“Улаанбаатар марафон-2024”-ийн үеэр ажиллах сайн дурынхныг сургалтад хамрууллаа

“Улаанбаатар марафон 2024”-ийн үеэр сайн дурын 500 ажилтан үүрэг гүйцэтгэх нь. Өнгөрсөн онд сайн дурын ажил хийхээр 800 орчим залуус бүртгүүлж байжээ. Тэгвэл энэ жил 900 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулахаар болсон аж. Сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан байна. 
Өчигдөр 17 цаг 30 мин

Улсын хэмжээнд 7.4 сая мал хорогджээ

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч малын 11.0 сая (36.8%) нь 2024 оны  эхний   дөрвөн сард төллөсөн байна. Эм хонины 42.5 хувь, эм ямааны 37.4 хувь, ингэний 20.3 хувь,  үнээний 18.5 хувь,гүүний 9.8 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 91.2 хувь буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.5 (30.8%) саяар буурсан байна.
Өчигдөр 17 цаг 15 мин

Хорих анги, хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах нь

Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу энэ сарын 23-нд тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх өдөр бүх нийтээрээ амардаг болсон билээ. Эл өдрийг Гандантэгчэнлин болон бусад сүм хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэхээ өчигдөр мэдээлэв. Тэдгээр байгууллага хамтран энэ жил “Ёс зүйг эрхэмлэе” уриалга дэвшүүлж, хорих ангиуд болон хавдрын эмнэлэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах гэнэ
Өчигдөр 17 цаг 00 мин

Хилчний гудамжны засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

2024 оны 05 сарын 18-ны өдрийн 22:00 цагаас
Өчигдөр 16 цаг 14 мин

Өдөрлөгийн онцлох алба хаагчид нь эрэлч ноход байлаа

Манай улсад онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-аас нийслэлийн төв талбайд албаа сурталчлах өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. 
Өчигдөр 16 цаг 00 мин

Арчлаад байвал Монголд хаана ч мод ургана

Хавар хөрс гэсэж эхэлмэгц модны тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сийрэгжүүлэх шаардлагатай
Өчигдөр 15 цаг 13 мин

“Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монгол улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 17-оос зургадугаар сарын 2-ныг дуустал зохион байгуулна.
Өчигдөр 14 цаг 20 мин

Куба Улсаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав.
Өчигдөр 14 цаг 10 мин

35 дахь удаагийн Номын баяр тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
Өчигдөр 14 цаг 02 мин

Нярайн эмгэг илрүүлэх шинжилгээний төвийг Өвөрхангайд нээв

Нярайн эмгэгийг эрт илрүүлэх буюу скрининг шинжилгээний зургаа дахь төвийг Өвөрхангай аймагт нээжээ. Нярайд 24-72 цагийн хугацаанд хийдэг уг шинжилгээг манай улсад өнгөрсөн оноос нэвтрүүлсэн байна. Дорнод, Орхон, Ховд зэрэг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг хийдэг байсан бол өдгөө Өвөрхангайн хүүхдүүд хамрагдахаар боллоо.
Өчигдөр 14 цаг 00 мин

“Сэтгэл санааны хохиролд 247.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн”

Иргэдийн хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан үйл ажиллагааныхаа талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр мэдээлэл өгөв. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг ХЭҮК-ынхон төлөөлж хохирлыг нь төрөөс шаардсан нийт 43 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “43 нэхэмжлэлээс 33-т нь иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож, барагдуулахыг шаардсан
Өчигдөр 13 цаг 30 мин

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Өчигдөр 12 цаг 57 мин

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан.
Өчигдөр 12 цаг 54 мин

53 настай уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг оллоо

Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилоос монгол уулчны цогцсыг олсон бол өөр нэг уулчин ор сураггүй алга болсныг экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ.
Өчигдөр 12 цаг 16 мин

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ. 
Өчигдөр 12 цаг 00 мин