Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

www.taniinom.mn вэб сайт

Монгол Улсад хэвлэгдэж байгаа бүх номын нэгдсэн мэдээллийн бааз болж, интернет дэх номын зах зээл байх эрхэм зорилготой www.taniinom.mn вэб сайтын нээлт энэ сарын 20-нд  болов.
Тус сайт нь 1000 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд номтой холбоотой хүн болгон энэ вэб сайтад нэгдэнэ гэж вэб сайтын үйл ажиллагаа явуулж буй зохион байгуулагчид нь хэлж байна. Энэхүү вэб сайтад Монголд гарч буй бүхий л салбарын номын талаарх мэдээллийг авах боломжтой юм.
Шинээр мэндэлж байгаа тус сайт зохиолч, уран бүтээлчдэд сар шинийн битүүний өдрийг хүртэл бүтээлээ бүртгүүлсэн тохиолдолд 2010 оныг дуустал үнэ төлбөргүйгээр байршуулах боломжийг олгож байна. Мөн тус сайтад хамгийн сүүлийн үед гарсан номын талаарх мэдээлэл, номын худалдааны төвийн хаяг, байршил, үнэ ханш, захиалгын булан ажиллуулж, сонгосон номоо захиалсан тохиолдолд хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэх юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.