Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

-“WSJ”-ын блогт гарсан мэдээнд та ямар тайлбар өгөх вэ?

Д.ЗОРИГТ: (ЭБЭХ-ний сайд)

-Тийм утгагүй зүйлд “коммент” өгөх зохимжгүй.

-Ашиг сонирхлын зөрчилтэй ийм тохиолдол байж болох уу?

-Ашиг сонирхлын зөрчилтэйгөөр барахгүй, утгагүй явдал. Хэрэв ийм явдал болбол Монголын Засгийн газар ч хүлээн зөвшөөрөхгүй. “Морган Стэнли” ч тийм алхам хийхгүй шүү дээ. 


Ө.ГАНЗОРИГ: (Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч)

-“Wall Street Journal”-ын сэтгүүлч нь эх сурвалжаа хаанаас авсан юм бол доо. “WSJ”-ын блог дээр гарсан мэдээг нь бол уншсан. Миний бодож байгаагаар боломжгүй зүйл. Ерөнхий сайдын хүү нь “Morgan Stanley”-д ажилладаг юм байна л даа. Гэхдээ ийм хэмжээний хэлэлцээрийг маш туршлагатай, олон жил ажиллаж байгаа, өндөр рангтай банкир хийдэг. Тийм болохоор худлаа л даа. 


Д.ЖАРГАЛСАЙХАН (эдийн засагч)

-Энэ бол ердөө л дэлхийн санхүүгийн томчуудын ашиг сонирхлын зөрчилдөөн шүү дээ.


Ч.ГАНХУЯГ: (Сангийн дэд сайд) 

-Ойлгомжтой шүү дээ. Өрсөлдөгч банкуудын хийж буй ажил. Би Баттүшигийг багаас нь мэднэ. Одоо Чикагогийн их сургуульд суралцаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах талаар их юм хийж байгаа залуу. “Морган Стэнли”-д ажиллаад хоёр, гурван жил болж байна. Одоохондоо ийм том хэмээний хөрөнгө оруулалтад оролцох арай л болоогүй байх.  


Д.СУГАР: (Төрийн өмчийн хорооны дарга)

-Мэдэхгүй ээ. “Морган Стэнли” банкныхантай хуваарь ёсоор бүтэн сайнд уулзана. Уулзах хүмүүсийн дотор л лав тийм нэртэй хүн алга байна. Би Ерөнхий сайдыг тийм хүүтэй ч гэж мэдээгүй.

-“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д “Морган Стэнли” банкны төлөөлөгч байдаг байх аа?

-Нэгдүгээрт энэ хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Хоёрдугаарт, үнэхээр ТУЗ-д эдний хүн байсан боловч хуралдаа тогтмол оролцож чадахгүй шалтгаанаар гарсан. Одоо “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д гадаадын хүн байхгүй.

-Хөрөнгө оруулалтын банкны сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ?

-Дараагийн долоо хоногт чиг нь гарна. Та нар эрээд байсан юмаа тэндээс олох байх. Бүх юм шударга явж байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.