Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Universe best songs 2010”-ынхан ДБЭТ-ыг хоёр өдөр доргиов

ДБЭТ хоёр өдрийн турш доргиж, рок, попоор “амьсгаллаа”. “Universe best songs 2010” уралдааны оролцогчдын “шүүсийг шахах” III шатны шалгаруулалт болсон нь тэр юм. “Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэцгээе” уриатай уг наадмын III шатанд 82 авьяастан оролцох эрх авсан бөгөөд эхний өдөр зургаа нь л хасагдсан.

Уг төслийн удирдагч, UBS телевизийн дэд захирал Ж.Баяр: -Энэ удаагийн оролцогчдын чадвар, бэлтгэл маш сайн байна. БНХАУ, ОХУ, Буриад, Арменийн авьяастнууд оролцож байгаа нь уралдаан маань өргөжсөнийг харуулж байна хэмээн ярилаа. Энэ үеэр хамгийн залуу дуучин Н.Өнөдэлгэр дэлхийн мундагчуудын амилуулсан “О Соле Миа”-г дуулж олныг бишрүүллээ.

Тэмцээний ажиглагчаар сууж, оролцогчдод хааяахан үнэтэй зөвлөгөө өгдөг Д.Ухнаа гуай түүнд олон улсын дуурийн дуучдын тэмцээнд урилгаар оролцох эрх олгож байгаагаа дуулгасан нь гэнэтийн бэлэг болсон.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.