Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

”Toyota” 16 сая долларын торгууль төлнө

   АНУ-ын Тээврийн департамент “Toyota” компанийг бүтээгдэхүүндээ гарсан гэмтлийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн үзэж 16 сая доллараар торгох шийдвэр гаргажээ. “Toyota” өөрийн үйлдвэрлэсэн машины хурдасгуурын гишгүүр гэмтэлтэй байсан гэдгийг 2009 оны есдүгээр сард мэдсэн атлаа ямар нэг арга хэмжээ аваагүй гэдэг нь нотлогдсон аж.
Энэ гэмтлийн улмаас “Toyata” компани найман сая машин эргүүлэн татсаны 2.3 сая нь АНУ-ын хэрэглэгчдийнх аж. Тус компани машины гишгүүр зуурсан тухай гомдолтой холбоотойгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Европ, Канадаас машинуудаа татаж эхэлсэн ч үүсэн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна. АНУ-ын Тээврийн департамент “Toyota” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг нотлох баримт бидэнд байгаа. Хамгийн гол нь тэд аюултай гэмтлийн талаар АНУ-ын холбогдох албаны хүмүүсээс гурван сар нуусан. Энэ хугацаанд олон сая худалдан авагч болон тэдний гэр бүлийнхний аюулгүй байдлыг хамгаалах талаар юу ч хийгээгүй” хэмээн буруутгав.
Торгуулийг төлөх эсэх талаар “Toyota” ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Шийдвэрийг давж заалдах хугацаа хоёр долоо хоног. АНУ-ын мэргэжилтнүүд “Toyota” компани үүнээс өөр зөрчил гаргасан эсэхийг шалгасаар байна.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.