Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Time” сэтгүүлийн 12 настай баатар

“Time” сэтгүүлээс “Манай цаг үеийн баатрууд”-ыг тодруулж, шилдэг 100 баатрыг Нью-Йорк хотын Линкольн төвд урьж, томоохон үдэшлэг зохиожээ. Үдэшлэгт уригдсан зочдын дунд тэрбумтнууд, кино одод болон шоу бизнесийн алдартнууд хүрэлцэн ирсэн байсны дунд Рим Аль Намери нэртэй 12 настай охин багтсан нь ихэд содон харагдаж байсан тухай барууны хэвлэлүүд бичиж байна. Охиныг хүчээр гэрлүүлсэн тул тэрбээр удаа дараа оргож, амиа хорлох гэж оролдох болжээ. Тиймээс нөхөр нь зоригт охиныг төрхөмд нь буцаасан нь лалын шашинт орны иргэдийн анхаарлыг багагүй татаж, тэр ч байтугай сэтгүүлийнхэн энэ цагийн баатраар тодруулахад хүргэжээ. Манай цаг үеийн шилдэг 100 баатрын жагсаалтад бяцхан Рим Аль Намериас гадна дуучин Элтон Жон, Холливудын жүжигчин хос болох Дэми Мур, Эштон Качер болон загвар зохион бүтээгч Донателла Версаче, сансрын аяллыг үндэслэгч саятан Ричард Бренсон, Ерөнхийлөгч Барак Обама, нэрт шоу хөтлөгч Опра Уинфри, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, “Аррle” компанийн тэргүүн Стивен Дтобос зэрэг олны танил, нэр нөлөө бүхий хүмүүс багтжээ. Харин хүндэт зочдын дунд загвар өмсөгч Лия Кебеде байжээ. Тэр Африкийн тусламж хэрэгтэй орнуудад багагүй хандив өгсөн тул ийн үдэшлэгийн хойморт заларсан аж. Тэрбээр энэ тухайгаа “Би урилга аваад багагүй баярлаж, бас гайхсан. Нэр хүндтэй эдгээр хүмүүстэй хамт байгаагаараа бахархаж байна” гэжээ.

Мөн Энэтхэг улсын гайхам амжилтын эзэн Кидран Мазцмдар Шоу ч үдэшлэгт уригджээ. 25 насандаа гараашдаа компани байгуулсан нь, өдгөө хэдэн зуун саяар эргэх хөрөнгөтэй болжээ. Баатруудын дунд эмэгтэйчүүд олон байсан бөгөөд тэдний олонх нь өвчин зовлонгоо тэсвэрлэн олон гайхамшигтай зүйл бүтээсэн зоригтнууд байж. Тэдний нэг болох Тайландын ногооны худалдаачин Чен Шу Чу олсон орлогоо бүхэлд нь хүмүүнлэгийн ажилд зарцуулдаг байсан гэнэ. Тэр 60 нас хүртлээ нутгаасаа гарч үзээгүй бөгөөд Ерөнхийлөгчийнхөө ятгалгаар ёслолд очихыг зөвшөөрсөн байна.


П.ДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.