Японы цахилгаан барааны “Sony” корпорац ирэх зургадугаар сараас 3D телевиз худалдаанд гаргах гэж байна. Хавтгай дэлгэцэт “Bravia” цувралынхаа араас гаргах 3D загвар нь тус корпорациын ирэх жилд борлуулахаар төлөвлөж буй 25 сая LCD зурагтын 10 хувийг бүрдүүлэх юм байна. Тус копораци зөвхөн телевизийг 3D болгоод зогсохгүй дүрс бичлэгийн камер, DVD тоглуулагч, видео тоглоомыг энэ технологид хувиргахыг зорьж байна. “Sony”-гоос урьтаж Солонгосын “Samsung” компани өнгөрсөн сараас 3D телевиз худалдаанд гаргах эхэлсэн билээ.







0 Сэтгэгдэл