“Морин хуур”-ын чуулга “Playng Love” тоглолтоо ирэх сарын 6, 7-нд дахин хийхээр болжээ. “Морин хуур” чуулгын удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун, Ц.Түвшинсайхан нарын удирдах энэхүү тоглолтод хөгжмийн зохиолч З.Хангалын “Тань руу нүүж явна”, “Би нисэх дуртай”, Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, Б.Шаравын “Үхэж үл болно” киноны хөгжим тоглогдоно. Мөн Америкийн хөгжмийн зохиолч Жон Уильямсын “Шиндлерийн бүртгэл”, Э.Морриксоны “1900-гийн домог” зэрэг гадаадын алдартай киноны хөгжим эгшиглэх юм байна.







0 Сэтгэгдэл