Х.Булгантуяа: Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүсээр үе тэнгийн хүүхдүүд нэрлэгдсэн
Сүүлийн үед цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтын улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон залуус шүгэл үлээж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Энэ бол өнгөрсөн асуудал, ийм л байдаг, энэ зэргийн асуудлыг давж гарахгүй бол энэ сургуулийг төгсөхгүй гэх мэт хэвшмэл ойлголт төрүүлж, буруу зүйлийг дэмжиж, хаацайлж хэрхэвч болохгүй. Энэ буруу үзэл хандлага, болчимгүй, байж боломгүй үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд нэг нэгнээ шоглох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах буруу үлгэр дуурайлал болж байна.
2024-04-08
Эмийн жор, шинжилгээний хариу зэргийг цахимаар авдаг болно
Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна
2024-04-08
ХБНГУ-д Монгол залууст хосмог мэргэжлийн боловсрол олгоно
Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Тюринген” чөлөөт муж хоорондын эдийн засгийн харилцааг хөгжлүүлэх зорилгоор Тюринген мужид Монгол залууст хосмог мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох туршилтын төслийг хэрэгжүүлэх "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.
2024-04-08
ӨМНӨГОВЬ: Бадминтоны спортоор 160 гаруй тамирчин хичээллэж байна
Бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Даланзадгад хотод дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнийг Монголын Бадминтоны холбоо, Даланзадгад сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, 12 аймгийн 350 гаруй тамирчин оролцлоо.
2024-04-07
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.
2024-04-04
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-04