Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-19

Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-04-19

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургадугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19

Хүүхдийн паркийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна.
2024-04-19

Нийслэлийн 28,979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ.
2024-04-19

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.
2024-04-19

Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно

НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19

"New Image Cast" санал тоолох төхөөрөмж сонгуулийн аюулгүй байдлыг хангаж чадах уу

“Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тодруулбал, олон нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж явдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн идэвхтнүүд, сошиал медиа нөлөөлөгчдөд зориулсан энэхүү сургалт, хэлэлцүүлгээр сонгуулийн үеэр цахим орчны, бие махбодын болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдлэг ойлголтыг түгээв. Сургалт хэлэлцүүлгийг Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ийн экспертүүд, дотоодын мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулсан юм.
2024-04-19

2500 гаруй хохирогчтой "Бэлтэс Мөрөн" ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүхээр нээлттэй хэлэлцүүлнэ

ЯЛЛАГДАГЧ Р.БУЗМАА, С.ГАНБААТАР, Г.НЯМДЭЛГЭР, Г.НЯМДАЛАЙ, Г.ПҮРЭВСҮРЭН, Н.УЯАБОР, Д.ЦЭНГЭНБАЯР, Ч.ОЧИР, Б.МЭНДСАЙХАН НАРЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2024-04-19

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 2,000 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.
2024-04-19

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.
2024-04-19

Нийт гэмт хэргийн 78.5 хувь нь нийслэлд бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2024 оны I улиралд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 35.306 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.
2024-04-19

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм.
2024-04-19

АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
2024-04-19

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болно

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав.
2024-04-19

Газ тээвэрлэсэн машины ослоор галд өртсөн объектуудаас нэг байрыг дахин ашиглах боломжгүй болжээ

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
2024-04-19

Япон болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас есөн хүн гэмтжээ

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
2024-04-19

Малын сэг зэмийг тавдугаар сарын нэгний дотор дуусгана

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2024-04-19

Машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-04-19

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого батлагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/108 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого” батлагдан, үйл ажиллагаандаа мөрдөж эхэллээ.
2024-04-19