Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшиж, говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нартай өрсөлдөнө
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн прогноз эхнээсээ гарсаар байна. Заримынх нь нэр мэр сэр дуулдаж байхад зарим нь ч ил шууд өрсөлдөгчдөө амалж авсаар байна. Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хулуь зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг амалж авсан бол МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй өрсөлдөхөө мэдэгдсэн.
2024-04-28
Монгол Улсад генерал цол олгоод 80 жилийг үджээ
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
2024-04-28
ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.
2024-04-28
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
2024-04-27
Монгол Улсад Цаг уурын алба үүссэний 100 жилийн ой тохиож байна
Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй.
2024-04-27