Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа

Харин Дорнод аймгийн  Матад сумын   Буян-Өндөр багийн “Бадам-Иш”  гэдэг газар  тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал  түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан. 
2024-05-02

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
2024-05-01

Сонгуулийн өмнөх мартагнуулах тактик

"Найрах арга чинь бууруудаад байна" гэдэг шиг МАН-ын хар пиарын армийн "Ноцтой мэдээ" технологи хуучраад, үйлчлэхээ байжээ бүр. Тодруулбал, “Ачит ихт” ХХК-тай холбоотой асуудлаар цагдаагийхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарын вайбер чатыг олонд дэлгэсэн юм. Угтаа бол иймэрхүү мэдээллийг цагдаагаас биш тагнуулын байгууллага дэлгэмээрсэн.
2024-05-01

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.
2024-05-01

ӨМНӨГОВЬ: Энэ онд сүү, тараг хөтөлбөрт 7443 хүүхэд хамруулна

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг 14 суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2024-05-01

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,  Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх  авто замыг  тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
2024-05-01

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 
2024-05-01

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Орон нутгийн хөгжил дэвшилд хориг саад болж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-04-30

Өнөөдөр 19 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-30

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.22-28/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдлээ.
2024-04-29

Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
2024-04-29

О.Номинчимэг: Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх долдугаар сард эхэлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай,  Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах,  Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2024-04-29

Ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ. 
2024-04-29

Прокурор 55 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 1656 удаа танилцаж, 203 шалгалт, судалгаа хийлээ.
2024-04-29

ББС-гийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгов

Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хоёр компанийн арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасахаар, нэг компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй давуу эрхийн хувьцааг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө.
2024-04-29

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон.
2024-04-29

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2024-04-29

НИТХ-ын хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ.
2024-04-29

Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эцэг эхийн дэмжлэг, оролцоог хангана

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр боловсролын шинэчлэл буюу хөтөлбөр, үнэлгээ, санхүүжилт, багшийн хөгжил, менежмент, цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
2024-04-29

Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 97.7 хувь байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид Орхон аймгийн цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав, ээж, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа.
2024-04-29