“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-02
Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Хуралдаан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн.
2024-05-02
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгав
УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг” өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
2024-05-02
PLAYTIME наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.
2024-05-02
Э.Одбаяр: Хар PR хийхгүйгээр бодлого ярьж, зөв өрсөлдөөнийг үлгэрлэх болно
Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг өнөөдөр гардууллаа. Батламжийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Ц.Жадамбаа, Д.Галиндэв, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, ҮБХ-ын гишүүн Б.Мөнхболор, намын бусад гишүүд оролцов.
2024-05-02
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн 20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.
2024-05-02
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм.
2024-05-02
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-02
Ажилгүй хүний тоо 48 мянга болж буурчээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд зохион байгууллаа.
2024-05-02