Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15
БНХАУ-ын Өвөр Монголын их, дээд сургуулийн тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2024-05-15
"Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна
Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон Улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил болж байгаа бол Монгол Улсад "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 2003 оноос хойш эдүгээ 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
2024-05-15
“Дулаан шийдэл II төсөл”-тэй хөндлөнгийн зөвлөх хорооны хэлэлцүүлэг хийв
БОАЖЯ болон Европын холбооны “СВИЧ-Эшиа хөтөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II төсөл”-тэй хамтран эрчим хүч, дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн арга туршлагуудыг хоёрдогч хотуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудад танилцуулах харилцан санал солилцох зорилгоор “БАГА НҮҮРСТӨРӨГЧ БҮХИЙ ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-05-15
Тэгш хамруулан сургах боловсролын хүрээнд бий болсон сайн туршлагаа хуваалцав
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчимтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.
2024-05-15