"Авлига" хороололд гал гарчээ
Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга байхдаа "Акуа Гарден" хотхоны 2блок барилгыг албадан нураах захирамж гаргасан. Харин тус барилгын эзэд хотын даргын захирамжийг эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсанаар уг асуудлыг шүүх түр түдгэлзүүлээд буй. Үүнээс гадна Акуа Гарден" хотхоныг нурааснаас үүдэн гарах хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Дараа нь буруутай газраас нь нөхөн төлүүлнэ гэдгийг хотынхон ярьж буй. Өнөөдрийн байдлаар шинэ мэр Х.Нямбаатар тус хорооллынхныг аргадах, гуйх хослуулан, харилцан тохиролцохоор ажиллаж буй.
2023-10-29
Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг Д.Саруултөгс хүртлээ
БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.
2023-10-29
Мексикийн их, дээд сургуулиудад Монгол оюутнуудыг сургах талаар ярилцлаа
2017 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Боловсролын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, улмаар уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Мексикийн их дээд сургуулиудад Монгол оюутнуудыг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлээр сургахад хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Монгол, Мексик судлалыг харилцан хөгжүүлэх, хоёр орны судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр санал нэгдэв.
2023-10-29
Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.
2023-10-29
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 384 "нас хүрлээ"
1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар гэж нэрийдэх болов.
2023-10-29
5300 ажлын байр танилцуулав
Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой "Career expo-2023" Залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, HR клуб, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа.
2023-10-29
“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгарууллаа
Хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн УБЗАА-наас хотын тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Ийнхүү өнөөдөр “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны болон “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүд тодорсон юм.
2023-10-29
Арваннэгдүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгоно
Соёлын сайд Ч.Номин шинээр томилогдсон нийслэлийн удирдлагуудад соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, үүний дотор бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хоттой хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
2023-10-28
Тэгш хамран сургах боловсролын талаар багш нарт мэдлэг мэдээлэл олголоо
2023-2024 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын тэгш хамран сургах боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотноо “Харилцан суралцъя, хамтран ажиллая” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
2023-10-28
Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
2023-10-28
“Соёлын сэргэлт” аян хөдөөгийн 373 048 хүнд хүрсэн гэв
Улс орон даяар өрнүүлсэн “Соёлын сэргэлт” аян амжилттай өндөрлөлөө хэмээн Соёлын яамныхан дүгнэж байна. Зургаан сарын турш үргэлжилсэн эл аян Монгол хүний сэтгэлийн галыг асааж, төрөлх зөн, билгийг сэргээсэн хэмээн тодорхойлсон. Уг аяны хаалт өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.
2023-10-27
“S'Outlet” дэлгүүрийн барилга болон газар эзэмшигчтэй тохиролцож байна
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.
2023-10-27
Үерийн сургамж, шийдлийг хэлэлцэж байна
Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
2023-10-27
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд, Г.Амартүвшин нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.
2023-10-27