Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Чех хоорондын хэлэлцээр”-ийг эрчимжүүлнэ

Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Чехийн талаас Үйлдвэр худалдааны яамны Тэргүүн захирал Мариан Пиеха нар даргалав.
2023-11-01

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянаж байна

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
2023-11-01

Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ

Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулахад бэлэн болжээ.
2023-11-01

Халхголын 85 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцоно

Ирэх онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд,  ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Петрунин Павел Владимирович, мөн  тус яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Сятчихина Татьяана Михайловна болон Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавъаят зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян нар оролцсон юм.
2023-11-01

Цасаар шуурч, зам даваа хаагдана

Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-01

Б.Эрдэнэбулган: Айл өрхүүдийн цахилгааны тарифыг өнөөдрөөс хөнгөлж эхэлнэ

Монголын өвөл хахир хатуу, дээр нь хүйтний улиралд гал түлж, утаа “үйлдвэрлэх” нь хүн ам хавдраар өвчлөх гол суурь шалтгаан болоод буй. Тиймээс төр засаг өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэх бодлого хэрэгжүүлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас энэ талаар тодрууллаа.
2023-11-01

Соёл, урлагийн байгууллагууд спортоор өрсөлдөж байна

Энэ өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шагайн харваа, шатар зэрэг спортын зургаан төрлүүдээр өрсөлдөж буй. Спортын наадам аравдугаар сарын 28, 29, 30-нд үргэлжилж, өнөөдөр буюу 31-ний орой нэгдсэн дүнгээ гаргах юм. 
2023-10-31

Монгол уран нугараачид дэлхийн эмэгтэй циркчдийн гүнжийн титэм, гран при шагналыг хүртлээ

ОХУ-ын Саратов хотод дэлхийд цор ганц зохион байгуулагддаг “Circus princess" эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.
2023-10-31

Гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, нийтийн аж ахуйг дүүргүүд хариуцдаг болно

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Хүндрэлтэй байдал үүсгэхгүйн тулд шилжилтийн үеийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Ингэснээр хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүрэгт шилжинэ. Дүүргийн Засаг дарга нарт бүх эрх, үүрэг, хариуцлага шилжинэ гэсэн үг. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахална” хэмээлээ.
2023-10-31

Төрийн албан хэргийг монгол бичгээр хослуулах ажлын бэлтгэл явцтай танилцжээ

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан тус дэд ажлын хэсгийн хурал энэ сарын 30-ний өдөр болов. 
2023-10-31

Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.
2023-10-31

Хөвсгөлд олон тооны үхэр халдвараар бус, хордож үхсэн нь батлагджээ

Улмаар Экологийн цагдаагийн албанаас тус жуулчны баазын ажилтнууд, удирдлагаас мэдүүлэг тайлбар авч, мөрдөн шалгаж байгаа аж. Шинжилгээний хариуг гарахаар захиргааны хариуцлага тооцох, эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Тус жуулчны бааз барилгын бетон цутгахдаа барилгын нэмэлт бодисыг хэрэглэснийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тус бодис нь зуурсан цементийг хөлдөөхгүй байх зориулалттай гэнэ. Улмаар цемент цутгах явцад хальж асгарсан зуурмагийг хамгаалалтгүй орхисноос үүдэн хашаагаар орсон мал зуурмагийн уснаас уусан аж. 
2023-10-31

“Хүний эрх 75” санаачилгад хүний эрхийн байгууллагууд нэгдлээ

 НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75, Хүний эрх хамгаалагчдын тунхаглалын 25Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглалын 12 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс хүний эрхийн байгууллагууд “Хүний эрх 75” санаачилгыг дэмжиж, өнөөдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум зохион байгууллаа.
2023-10-31

Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ

Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30

Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
2023-10-30

"Зөв амьдрах ухаан" ТТБ-д 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна. Энэ төвийн хувьд гэр бүлээр нь нийгмийн амьдралд бэлтгэдэг онцлогтой. Тодруулбал, орон гэргүй, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог.
2023-10-30

Б.Жавхлан: НӨАТ-аас илүүтэйгээр НДШ-ээр оролдъё

Улсын Их Хурлаас энэ өдрүүдэд 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
2023-10-30

ТАНИЛЦ: Хар жагсаалтад багтсан компаниудын нэрс

Сангийн яамнаас компаниудыг гурван нөхцөлөөр ХАР ЖАГСААЛТАД оруулж, тендерээс хасахаа мэдэгдлээ.
2023-10-30

Хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүндэтгэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой тохиож буй. Уг тэмдэглэлт ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, цахилгаан станц, дулааны станц, төмөр зам, боловсрол, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүндтэй эрхмүүдийг хүлээн авч уулзсан юм.
2023-10-30

Хур тунадас орж, шуурна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-30