Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Улсын I төв эмнэлгийн хашаанд барьж буй 20 давхар барилгыг зогсоох үүрэг өгөв

Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023-11-06

МАН: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар  хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023-11-06

“Хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ

“Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” ажлыг амжилттай хэрэгжүүллээ
2023-11-06

Жижиг, дунд үйлдвэрийн газарт явуулсан “Шилэн” болон “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг танилцуулав

Тус газар нь Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны ХЭГ/595 дугаар бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудад ирүүлсэн чиглэлийн дагуу албан хаагчдыг хуулийн дагуу томилогдсон эсэхэд шалгалт хийж, энэ хугацаанд зөрчилгүй ажиллажээ.
2023-11-06

УЕПГ, ХЭҮК хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна

УЕПГ, ХЭҮК хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна
2023-11-06

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрхэн хийх талаар уулзалт болов

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийж, гурван сарын хугацаанд ажилласан баг үр дүнгээ Засгийн газарт танилцуулсан. Тэгвэл судалгааны үр дүнг хэрэгжүүлэгч яам буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдад хэрэгжилтийг хэрхэн хангах тухай уулзалт хийлээ.
2023-11-06

Хөдөлмөрийн чадвар алдсанд тооцох өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг хэлэлцүүлэв

Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал болов. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн баталсан.
2023-11-06

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр агентлагын дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
2023-11-06

Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхилж, цасаар шуурна

Өнөө маргаашдаа баруун болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2023-11-06

ФОТО: Багачуудад зориулсан “Уншлагын үдэш” болов

Хүүхдийн номын сангийн Герман уншлагын танхимаас бага ангийн сурагчдад зориулсан “Уншлагын үдэш” үйл ажиллагааг Гёте-Институтийн дэмжлэгээр Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia зохион байгууллаа.
2023-11-06

"Цой" Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиож байна

Уг үзэсгэлэнгээр мэргэжилийн уран сийлбэрчид жил бүр шинэ уран бүтээлээр тайлан үзэсгэлэн гаргахаас гадна, сийлбэрийн урлагийг сурталчилах , монголын уламжлалт сийлбэрийн урлаг орчин цагийн урлагтай хэрхэн хоршиж буйг харуулсан олон ѳнгѳ аястай сонирхолтой бүтээлүүд дэлгэгддэгээрээ онцлогтой болдог билээ.
2023-11-03

“Invest Khentii” хөрөнгө оруулагчдын чуулган болж байна

Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Чандганы талд байрлах Мэтагро компани үхэр болон гахай бордох чиглэлээр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм.
2023-11-03

Гарааны компаниудын хөгжлийн боломжийг булаасан үйлдэл гэв

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Нью тур сафарис” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хугацаа 2022.12.31-ны өдрөөр дуусгавар болсоныг онцолжээ.
2023-11-03

Х.Берлиозын “Фантастик симфони” бүтээлийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэлээ

Х.Берлиозын “Фантастик симфони” зэрэг бүтээлүүдийг шинэ найруулгаар үзэгчдэд хүргэлээ. Тодруулбал, Монгол Улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулга олон улсын хөгжимчидтэй хамтран “Найруулга 2022-2023” шинэ уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
2023-11-03

Эмч, сувилагч, ажилтнууд урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчинд ажиллана

2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-03

Үндэсний сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцэж эхэллээ

Үндэсний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж эхэллээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-11-03

Х.Нямбаатар: "Урт цагаан"-д хууль бусаар алт хайлуулж, химийн бодис ашиглаж буйг шалгуулна

Хотын дарга "Иргэд өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд ulaanbaatar.mn сайтад хандаж, санал асуулга идэвхтэй оролцоорой хэмээн хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. "Урт цагаан"-ы байрыг түрээслэгчдэд аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээсэн юм. 
2023-11-03

Амьд малын төрөлжсөн худалдаа зохион байгуулна

Хөдөө аж ахуйн биржийнхэн Эмээлтэд байрлах ложистикийн төвд амьд малын төрөлжсөн худалдаа зохион байгуулах юм байна. Энэхүү төрөлжсөн худалгаагаар таваарын малын арилжаанаас гадна шилмэл сайн үүлдрийн малыг дууд борлуулах нь ээ. Мөн өвс тэжээлийн худалдаа болно хэмээн салбарын яамнаас мэдээллээ. Эрчимжсэн аж ахуйчид, хоршоологч, малчид гээд бүгд нэг дор цуглах нь.  Малчид энэ үеэр бүтээгдэхүүнээ мах бэлтгэлийн үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой. Малчдад мал эмнэлгийн шаардлага хангасан мах борлуулах ганцхан шаардлага тавьж байгаа аж.  
2023-11-03

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан цагдаа асныг АТГ-т шалгана

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомд холбогдсон гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас 2023 оны зургадугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна.
2023-11-03

433.1 мянган тонн үр тариа хураана

2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо,101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийжээ. 
2023-11-03