Арваннэгдүгээр сарын дунд 10 хоногт олон жилийн дунджаас хүйтэн байжээ
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүрэн, Бүтээл, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолой болон томоохон голуудын хөндийгөөр 10.0-22.0 градус, Номин, Шарга, Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говь, Баруун хуурай, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 0.6-4.9 градус, бусад нутагт 5.0-9.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-7.1 градус дулаан, Завхан, Төв, Хэнтийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-4.3 градус хүйтэн байлаа.
2023-11-23
ASPA 27 чуулга уулзалт Монголд болно
Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй азийн улс орнуудын 300 гаруй шинжлэх ухааны парк, мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл, хэлэлцүүлгүүд өрнүүлсэн байна.
2023-11-23
Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум цас ихтэй байна.
2023-11-23
61 аж ахуйн нэгжийн тендерт оролцох эрхийг хязгаарлалаа
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.
2023-11-22
БНХАУ-ын ядуурлыг бууруулахад авч хэрэгжүүлсэн туршлагаас суралцана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэрээ тус улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопинтай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улс нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн ажил, арга хэмжээний талаар харилцан ярилцав.
2023-11-22
Хорихоос бичсэн нулимстай захидлын мөрөөр...
Үрээсээ хагацаж, бэтгэрсэн хөөрхий бүсгүй хорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж, дарайсан тэрхүү захидалд “Төрүүлсэн үрийг минь өөр бусдад үрчлүүлсэн байж болзошгүй сураг дууллаа. Нэг ой гаруйтай нялх үрийг минь хадмууд асарч халамжилна хэмээн авч үлдсэн. Гэхдээ намайг хорихт байх хугацаанд нэг ч удаа авчирч уулзуулаагүй. Хэчнээн гуйгаад ч утсаар яриулсангүй, хүүхдийн баяраар ч зургийг нь өгсөнгүй” хэмээх сэтгэл эмтрэм үгс хөврүүлжээ.
2023-11-22
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
2023-11-22
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчилнэ
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
2023-11-22
Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22
Хуурамч эмийн борлуулалтыг бууруулна
“Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн аж.
2023-11-22