Онцгой байдлын сургуулиас боловсруулсан номуудын агуулгыг хэлэлцлээ
Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ
2023-12-06
Засгийн газрын хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар өнөөдөр эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнг танилцуулах аж.
2023-12-06
Киргизтэй хамтран аялал жуулчлалын бизнес форум хийх боломжтой
Уулзалтад Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Айбек Артыкбаев болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, туршлага солилцов. Тус үйл ажиллагаанд Монгол, Киргиз хоёр улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
2023-12-06
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
ЦУОШГ-аас Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулсаар байна.
2023-12-05
Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар зөвлөмж хүргүүллээ
Монгол улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаарх авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах хориглосон.
2023-12-05
ZARIG.MN сайтыг хаасан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна.
2023-12-04
Байгаль орчны мэргэжлийн тухай эрдэмтэн, судлаачид юу хэлэв
Байгаль орчны сургалт, судалаа, мэдээллийн байгууллага болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс санаачлан МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, Олон улсын Улаанбаатарын их сургуулиудтай хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн байранд зохион байгууллаа.
2023-12-04
Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс, Завханд цасаар шуурна
Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Улмаар Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-12-04
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл хүлээн авна
ХЭҮК-иос хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тодорхой судалгаа хийж буй. Үүний хүрээнд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл авч эхэлжээ.
2023-12-03
Zarig.mn сайтыг хүчээр хаав
Zarig.mn сайтыг хаасан нь Үндсэн хууль зөрчсөнөөс гадна иргэдийг мэдэх эрхийг боомилсон хэрэг юм
2023-12-02
Дахин төлөвлөлтийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд-2
Гадаадынхны жишгээр амины орон сууц, хашаатай бол тухайн айл хамгийн баян, тансаг аж байдалтайд тооцогдоно. Харамсалтай нь, Улаанбаатар хотын сая хол давсан хүн амын 60-аас илүү хувь нь гэр хороололд аж төрж, утаа үйлдвэрлэгчээрээ цоллуулж, дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдээд удаж буй. Төр засаг гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажлыг эхлүүлээд даруй 10 жил өнгөрчээ. Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахдаа эхний үед газрын эздийг нүүлгэн шилжүүлэх ажлыг төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд хариуцдаг байв. Ингэхдээ маш олон хүүхдийн зүрхэнд шар ус хуруулж, ирээдүйг нь хараар будаж, алд дэлэм алдсан байдаг. Ингээд олныг үл нуршин хүүхэд хохирсон хоёр баримт дэлгэе.
2023-12-01