“PISA 2025” олон улсын үнэлгээнд хамрагдахаар цахим сургалт зохион байгуулж байна
Монгол Улс “PISA 2025” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж буй юм. Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас зохион байгуулдаг тус үнэлгээнд хамрагдахаар бэлтгэлээ базааж буй талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэв.
2024-10-29
Тархинд цус харвасан өвчтөний 20-30 хувь нь 50-иас доош насныхан байна
Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улс энэ өдрийг 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй. Дэлхий дахинд жилд 17 сая хүн тархины цус харвалтаар өвчилж, 6.5 сая нь нас бардаг аж. Харин 26 сая иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жил ирэх тусам тархины цус харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Энэ талаар өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
2024-10-29
Хүнлэг сэтгэлийн хэмжүүр болсон хөнгөвчлөх эмчилгээг хөсөр хаяжээ
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн 18 насандаа ходоодны хорт хавдар гэх аюулт өвчинтэй нүүр тулсан хүү. Анх удаа хот орж үзэхдээ очих газар нь эмнэлэг байна яаж мэдэх билээ. Архангай аймгийн эмнэлэгт байхдаа цус алдаж, үхэл, амьдралын заагт Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг бараадсан аж. Аймгийн төвд сургуульд сурдаг тэрбээр бэлэн гоймон төдийхнөөр өл залгуулж байсан нь ходоодны хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.
2024-10-08
Зорилгоосоо хазайсан лицей сургуулиуд хүрээгээ тэлсээр байна
Боловсролын салбарт хувийнхаас гадна өөр нэг “анги давхарга” үүссэн нь лицей буюу ахлах сургуулиуд юм. Их, дээд сургуулийг түшиглэн бий болсон лицей сургуулиуд ямар үүрэгтэй вэ. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч, тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг. Тэгвэл лицей сургуульд сурснаар ямар давуу эрх эдэлдэг бол. Улаанбаатар хотод 14 лицей сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2024-09-24
101, 105, 102, 103-ыг нэгтгэж, 112 дугаарт шилжүүлэх нь
Яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугаар болох 101, 105, 102, 103-ыг нэгтгэхээр ажиллаж буй гэнэ. Тусгай дугааруудыг зөвхөн 112 гэсэн дугаарт шилжүүлснээр олон улсын жишигт нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах боломж бүрдэх аж.
2024-09-23
Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд 7139 хүн нас барж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааны эхэнд агаарын бохирдол нь цус харвалт, зүрх, судас, амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар, жирэмслэлт, түүнтэй холбоотой хүндрэл үүсэх, сэтгэхүйн хөгжилд саад учруулах зэрэгтэй салшгүй холбоотойг дурджээ.
2024-09-23
ДИДИ: Би Монголд “гацаж” орхисон, энд миний бүх зүйл бий
Түүнийг Габреиль Даулинг гэдэг. Харин хүүхдүүд Диди гэж дууддаг. Монголчуудад Диди нэрээрээ танигдсан австрали эмэгтэй. Манай улсад анх 1993 онд иогийн багшаар ажиллахаар хөл тавьсан ч гэр оронгүй, өнчин хүүхдүүдэд туслахаар сэтгэл шулуудсан түүхтэй. Амьдралынхаа 30 гаруй жилийг асрамж, халамж хэрэгтэй хүүхдүүдийг тойглоход зориулсан, “Бадамлянхуа” төвийн үүсгэн байгуулагч Дидитэй ярилцлаа. “Хүүхдийн эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьдаг, бүр ухаанаа алддаг хүн дээ” хэмээн ажилтнууд нь түүнийг тодорхойлно лээ.
2024-09-20
Томуугийн эсрэг дархлаажуулалт 46.4 хувьтай байна
Улсын хэмжээнд энэ сарын 9-15-нд эмнэлгүүдийн амбулаториор 265 753 хүн үйлчлүүлсний 4.8 хувь буюу 12 664 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт өвчлөгсдийн 80.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний 50.6 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргалаас тодруулахад “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцод шинжилгээ хийхэд “Ковид-19”, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.
2024-09-19
Т.ХУАНГАН: Сэргээн засах эмчилгээ нь хүүхдийн өөртөө үйлчлэх чадамжийг сайжруулдаг
Улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, тэгш хамруулах боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг ганц байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв юм. Таван жилийн өмнө Сонсголонд байгуулсан уг төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд андахгүй биз ээ. Үйл ажиллагааны онцлог болон бусад асуудлаар тус төвийн Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга Т.Хуангантай ярилцлаа.
2024-09-18
Томуугийн вакцинд 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ
Нийслэлд өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн томуугийн дархлаажуулалтад 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Зорилтот бүлэг буюу зургаан сараас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж буй бөгөөд энэ насныхан томуугаар түлхүү өвчилж, эмнэлэгт хэвтэх тохиолдол их байдаг. Нийслэлийн хэмжээнд 180 180 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн аж.
2024-09-09