Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Алуунгуа

Ховд, Баян-Өлгий аймгийн авто зам, нисэх буудлуудад шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, хяналт, шалгалт хийж байна.
2023-09-07

Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспо нээлтээ хийлээ

  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна.
2023-09-07

Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн БААСАН гарагт аялна

  УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлж байна.   
2023-09-06

Аяллын дугаар хуваах нислэгээр Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой боллоо

  Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс (2023.09.06) тийз борлуулалтаа эхлүүлж байна.
2023-09-06

Танилц: Аяллын галт тэрэгний цагийн хуваарь

Өнөөдрийн байдлаар аялж буй зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг Улаанбаатар төмөр замын хэвлэлийн албаныхан танилцууллаа. 
2023-09-06

Баянзүрх дүүрэг "Гэрлэх ёслолын өргөө"-тэй боллоо

Баянзүрх дүүрэг Засаг даргын тамгын газрын байрны ашиглалтаас гарсан номын сан, агуулахыг засварлаж "Гэрлэх ёслолын өргөө" болгон тохижууллаа.
2023-09-06

Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 10 тамирчин өрсөлдөж байна

  Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд Дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй 3, эмэгтэй 7, нийт 10 тамирчин оролцох юм.
2023-09-06

Саудын Арадын Ханхүүг БОАЖ-ын сайн Б.Бат-Эрдэнэ хүлээн авч, уулзав

Монгол Улс болон Саудын Арабын Хаант Улс хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх хүрээнд дараах асуудлын хүрээнд санал солилцов.
2023-09-05

Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөв

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
2023-09-05

Энэ сарын 9-нд төв талбайд “Япон соёлын наадам -2023” эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК –тай хамтран “Япон соёлын наадам -2023” арга хэмжээг 2023 оны 9-р сарын 9,10-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  
2023-09-05

Дархан цаазат газарт ан хийсэн этгээдтийн барьжээ

Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 
2023-09-05

"Жаран тогооны тал" ТХГ-т зээрийн судалгаа хийлээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.
2023-09-05

Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-09-05

Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумд Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд өнгөрсөн шөнө 00.30 цагт зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ. 
2023-09-05

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэр хийх 811 вагоныг хүлээн авлаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
2023-09-05

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 27, шөнөдөө 15 хэм дулаан байна. 
2023-09-05

Монголын шигшээ баг "Азийн цом"-ийн урьдчилсан шатанд өрсөлдөнө

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтуудыг Саудын Араб улсын Абха хотноо 09-р сарын 06-наас 12-ны өдрүүдэд явагдах билээ.
2023-09-04

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээ хийх тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг энэ сард ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд зохион байгуулна.
2023-09-04

Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ

Тайваньд өчигдөр /2023.09.03/ Хайкуй нэртэй хар салхи дэгдэж олон  хүн гэмтэж бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
2023-09-04