НӨАТ-ын сугалааг 10 сард явуулна
Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримт сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.
2022-09-14
Б.Жавхлан: Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэрлэлээ.
Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар шуурхай шийдвэр гаргасан. Учир нь Зам тээврийн хөгжлийн яам болон Барилга хот байгуулалтын яамнаас цементийн хомсдол үүссэн асуудлаар бидэнд санал ирүүлсэн юм" гэх мэдээллийг өглөө.
2022-09-14