Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 2-нд ДБЭТ-ын тайзнаа Америк, Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг морин хуураар эгшиглүүлсэн “Novel melody” тоглолтоо тавьсан билээ.
Дэлхийд алдартай бүтээлүүдийг хуурдаж, хөгжимчдийнхөө ур чадварыг харуулахыг зорьсон уг тоглолтод Астор Пиаззалла, Ж.Гершвин, Карлос Гардел, Луи Армстронг, Д.Брубек, Б.Бакарач, Жорж Бен, Майкл Жексоны 15 бүтээлийг багтаасан.
Америк, Латин Америкийн хөгжмийн эрчимтэй, түргэн хэмнэлийг морин хуурчид амжилттай тоглосон учраас “Novel melody”-г дахин тоглооч гэсэн хүсэлтэд дарагдсан гэнэ. Тиймээс Морин хуурын чуулгын уран бүтээлчид уг тоглолтыг ирэх сард дахин тоглохоор болжээ. Энэ удаа Улсын филармонид тоглох учраас тайз засалт, гэрэлтүүлэг зэрэгт багахан өөрчлөлт оруулах аж.







0 Сэтгэгдэл