Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Mongolian music video awards-2010” наадамд “Никитон”-ы Батчулуун бэлгээ задална

 Монголын рок попынхны хамгийн том баяр болсон “UBS music video awards” наадам долоо дахь удаагаа явагдахаар бэлтгэл ажил нь бүрэн хангагдаад байна. СТӨ-нд энэ сарын 17-ны үдэш видео клип бүтээгч студи, продакшнууд, дуучид, хамтлагийнхан хуран цуглаж, уран бүтээлийн ургацынхаа чанар чансаа, болцыг шалгаж, шилдэг ургацын эздийг тодруулах юм.

Энэ жил шүүгчийн бүрэлдэхүүнд МҮОНТ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, NTV телевизийн продюссер, кино судлаач Д.Түмэн-Өлзий, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Аригу видео” компанийн захирал, продюссер Л.Ариунбат нар багтжээ.

Наадмын анхны гараанаас эхлэн өдгөө хүртэл продюссер, найруулагч, зураглаач, зураач, графикэвл үүлэг, дебют, дүр бүтээлт, имиж бүрдүүлэлт, олны таашаалд нийцсэн клип, поп-R&B, хип хоп-R&B, рок альтернатив хамтлаг, дуучдын шилдэг клип зэрэг 13 номи нацид шилдгийг тодруулж байсан бол өнгөрсөн оноос сонирхогчдын видео клип, энэ жилээс электро хөгжмийн клип гэсэн номинаци нэмжээ.

Энэ удаа нэмэгдэж байгаа номинаци нь шинэ үеийн хөгжмийн урсгалаар бүтээл туурвиж байгаа уран бүтээлчид, студи, продакшнуудыг дэмжих зорилготой юм билээ. Монголын рок, поп урлагийн өнгө төрхийг тодорхойлогчдын наадамд 40 гаруй студи, продакшн 120 орчим видео клипээ өрсөлдүүлэхээр мэдүүлгээ өгчээ. Жилдээ ганц болдог уг наадмын хамгийн сонирхолтой, үзэгчдийн хүсэн хүлээдэг хэсэг бол гала тоглолт байдаг.

Энэ жилийн тоглолтод манай “акул”-уудаас гадна өнгөрсөн жилийн шилдэг имиж бүрдүүлэлт номинацийн эзэн төгөлдөр хуурч Ами, сүүлийн үед олны танил болсон “Хот спот” хамтлаг, Америкаас ирсэн “амтлаг” охид орохоос гадна дижи Золоо симфони оркестрын хамт сайхан аязаар бэлэг барих юм.

Мөн “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун урилгаар оролцож, ая дуугаа өргөнө. Наадам уламжлал ёсоороо улаан хивсний ёслолоор эхэлнэ.


Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.