Гоо бүсгүй, сайхан залуусыг тодруулах зорилготой “Miss Earth” болон “Mr Earth” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. “Image model” агентлагаас зохион байгуулж буй дээрхи хоёр тэмцээнийг энэ сарын 28, 29-нд хийхээр шийдсэн аж. Оролцогчдын хувьд бэлтгэлээ хэдийнэ хангасан бөгөөд найман төрлийн сургалтад хамрагдсан гэнэ. Тэд авьяас чадвар, илтгэх урлаг, төсөл санаачлах, фото зураг олон шалгуур давж байж эцсийн шатанд тэмцээндээ өрсөлдөх юм.
“Miss Earth-2010”, “Mr Earth-2010” тэмцээний ялагчаар тодорсон гоо бүсгүй, сайхан залуус дэлхийд нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна.







0 Сэтгэгдэл