Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Kiss” хүүхдүүдэд зориулан нэвтрүүлэг хийнэ

Нүүрээрээ нэг зураг зурчихсан явж байхад одоо нэг их гайхаад байхгүй болсон. 1970-аад онд харин өөр хэрэг. Хар, цагаан өнгөөр нүүрээ будаж, аймшигтай амьтан шиг болж, содон хувцасласан “Kiss” хамтлагийг эвэртэй туулай харсан мэт хүлээж авсан.

Тэдний тоглох хэв маяг, урсгал нь ч тухайн үедээ шинэлэг бөгөөд этгээд байсан. Тэгвэл сүүлийн үед нам жимхэн байсан тус хамтлагийнхан уран бүтээлийнхээ хүрээг тэлж, шинэлэг байхаар болж, хүүхдүүдэд зориулан нэвтрүүлэг бэлтгэж байгаа аж. Хамтлагийн гишүүн Жин Симмонс “35 жилийнхээ ойн баяраа бид багачуудад зориулах болно” гэжээ. Түүнчлэн тэд “Kiss Alive/35” аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Латвиас гараагаа эхлэх гэнэ.

Ирэх тавдугаар сард болох тоглолтын тасалбарыг энэ сарын 30-наас борлуулах юм байна. Сүүлийн 10 жилд хийж байгаа анхныхаа тоглолтыг тэд уламжлал ёсоороо “You wanted the best. You got the best. The hottest band in the world!” уриагаараа эхлүүлж, хит болсон бүтээлүүдээсээ дуулах аж. Тус хамтлагийн 35 жилийн ойд зориулан “Daily Mirror” сонинд тэдний тухай сонирхолтой мэдээлэл нийтэлжээ. Тухайлбал, Стокгольмд болсон тоглолтынх нь тасалбар 20 минутын дотор 35.000 ширхэг борлогдож байсан бол Хельсинкид 10 хүрэхгүй минутад тасалбар нь дуусаж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.