Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Kate McGarry” жааз хөгжим сонсогчдод бэлэг барив

 АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар АНУ-аас “Kate McGarry” жааз хөгжмийн хамтлаг энэ сарын 16-нд Улаанбаатарт иржээ. Хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор Монголыг зорьсон “Kate McGarry” хамтлаг дуучин, бөмбөрчин, гитарчин, даралтат хөгжимчин гэсэн бүрэлдэхүүнтэй.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй болон өнчин, асрах төвийн хүүхдүүдэд хөгжмийн сургалт явуулж, СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд, уран бүтээлчдэд мэргэжлийн хичээл заав. Мөн жааз хөгжим таашаан сонсогчдод зориулан өчигдөр Улсын филармонийн концертын танхимд бүрэн хэмжээний тоглолт хийлээ.

А.АМИНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.