Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.НАСАНЖАРГАЛ: Ухаалаг хүлэмжээс жилд 2-3 удаа ургац авах боломж бүрдүүлнэ

Хөдөө аж ахуйн их сургууль нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж эхлүүлжээ. Уг төслийн Монгол талын удирдагчаар ажиллаж буй ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Т.Насанжаргалтай ярилцлаа.

-ХААИС болон БНСУ-ын тал хамтран сэргээгдэх эрчих хүч ашиглан хүлэмжийн аж ахуй эрхлэх, хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн гэсэн. Хэдий хэр хөрөнгө оруулалтаар ямар ажил хийх талаар тодруулна уу?

-БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь” төслийг БНСУ-ын “JH еnergy” консорциум болон манай сургууль хамтран 2020-2025 онд хэрэгжүүлнэ. Таван жил хэрэг жүүлэх уг төсөл нь дөрвөн тэрбум вонын санхүүжилттэй. 100 хувь БНСУ-ын хөрөнгөөр хэрэгжүүлэх, инновац нэвтрүүлэх судалгааны төсөл юм. Өнгөрсөн онд ажлаа эхүүлэх байсан ч цар тахлын улмаас улс хооронд зорчих хө дөлгөөн хаагдан, цаг алдсан. Энэ сарын эхнээс ажлаа эхүүллээ.

-Хүлэмж барих газраа сонгосон уу. Өдгөө ажлын явц хэдэн хувьтай байна вэ?

-Төслийн бүтээн байгуулалтыг Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгон буюу хуучнаар Партизаны сангийн аж ахуй дахь ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төвд барина. Цар тахлын улмаас ачаа тээвэр саатан, БНСУ-аас илгээсэн хүлэмжийн материал, тоног төхөөрөмжүүд хүлээгдсээр есдүгээр сарын сүүлчээр ирлээ. Нийт 2000 ам метр бүхий хоёр хүлэмж угсрах бөгөөд ажлын явц 60 хувьд хүрсэн. Ирэх оны долдугаар сар гэхэд хүлэмжээ бүрэн ашиглалтад оруулж, но гооны үрсэлгээ хийсэн байх төлөвлөгөөтэй. Мөн эрчим хүчнийх нь шийдлийг ирэх найм, есдүгээр сард багтаан дуусгана.

-Хүлэмжид хэдэн төрлийн ногоо тарихаар төлөвлөв. Жилд хэдэн удаа хэр хэмжээний ургац авахаар тооцсон бэ?

-Хөрсгүй орчны технологид суурилсан тарилтаар жилийн турш гүзээлзгэнэ, навчит ногоо, улаан лооль, эмийн ашигт ургамлын үйлдвэрлэл, судалгаа явуулах боломж бүрдэнэ. Мөн хүлэмж дотроо үрсэлгээ бойжуулах иж бүрэн системтэй учраас жилд багадаа хоёр удаа ногоо тарьж, ургац хураах болов уу. 2000 ам метр талбайг дөрвөн хэсэгт хуваан дээрх нэр, төрлийн таримлыг тарих юм. Ер нь нэг ам метр талбай бүхий өвлийн хүлэмжээс гурав, зуныхаас жилд хоёр удаа, 3-4 кг ургац хураах боломжтой. Хэрэв жилд гурван удаа ургац авна гэвэл нийт хоёр тонноос илүү улаан лооль, навчит ногоо, гүзээлзгэнэ, эмийн ашигт ургамал хураана гэж тооцоолсон.

-Хэн ажиллаж, аж ахуйгаа хариуцах вэ. Байнгын ажлын байр бий болгох уу?

-100 хувь ухаалаг хүлэмж учраас төдийлөн олон хүн ажиллах шаардлагагүй. Гидропоник тариалалтыг нь хариуцах агрономич маань энэ чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан манай сургуулийн төгсөгч бий. Төслийн хугацаанд жил бүр мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад 2-3 хүнийг тогтмол хамруулж, хүлэмжийн технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулна. Мөн мэргэжлийн ангийн оюутнууд болон аж ахуй эрхлэгчид сонирхвол сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийн, гадаадад өндөр зардлаар суралцахгүйгээр эх орондоо мэргэжил дээшлүүлэх боломж нээгдэх юм.

-Ухаалаг гэдгийг нь тодруулж өгөөч. Манайд ийм хүлэмж ашиглаж байгаа юу?

-Манай ганц, хоёр аж ахуйн нэгж ухаалаг хүлэмжтэй. Ийм хүлэмж нь гадна агаарын хэмийг мэдэрч, доторх хэмээ өөрөө тохируулдаг системтэй. Мөн нар хэт халах үед дээвэр нь хаагдах, агаарын чийгийг тохируулах гэх мэтээр таримал ургах таатай нөхцөлийг суурилуулсан төхөөрөмжүүд нь хүний оролцоогүй бүрдүүлдэг. Иж бүрэн ийм ухаалаг төрөөмжийг ажиллуулах эрчим хүчийг нарны зайн хураагуурын тусламжтайгаар гарган авах юм.

-Монгол жилийн дөрвөн улиралд нарлаг. Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх тааламжтай улсад тооцогддог. Энэ утгаараа дээрх төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэв үү. Манайд ямар давуу, эсвэл сул тал байна вэ?

-Монгол Улс эрчим хүчнийхээ 20 орчим хувийг импортоор, 4.4 хувийг дизель түлшнээс, 2.5 хувийг усан цахилгаан станцаас, 0.5 хувийг нар, салхины эх үүсвэрээс, үлдсэнийг нь нүүрснээс гаргадаг юм байна. Жилийн 270-300 өдөр цэлмэг байж, нар гийгүүлэх хугацаа жилд 2300-3400 цаг хэмээн тооцдог нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт. Ингэхээр манайд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар, салхины нөөц арвин гэсэн үг. Нэг жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 кВт. Мөн олон улсын жишгээс харахад нарны цахилгаан үүсгүүрийн дэвшилт, ухаалаг төхөөрөмж, технологи бий болсноор эрчим хүч гарган авах зардал сүүлийн жилүүдэд 75 орчим хувиар буур чээ. Эдгээр нь том давуу тал болж буй.

…Гэтэл нэг га орчим талбайд шилэн хүлэмж барихын тулд багадаа таван тэрбум төгрөг зарцуулна. БНСУ нь гидропоник буюу хөрсгүй орчинд нарийн ногоо, жимс тарих технологийг сайн хөгжүүлсэн орон. Эл технологийн ажиллах зарчим ч тун энгийн. Тусгайлан бэлтгэсэн хоолойгоор ургамалд нэн хэрэгцээт шим тэжээлийг уусгасан усыг гүйлгэж, хөрс хэрэглэхгүйгээр тэжээллэг орчныг нь хангадаг…

Харин эрс тэс уур амьсгалтай учир ургамал ургах хугацаа богино, арчилгаа их шаарддаг. Хэчнээн сайн технологи суурилуулж, хүлэмж бариад ч хүйтний улиралд нэг л горим алдагдан, анхаарал суларвал өч төчнөөн үнэ цэнтэй зүйл муудаж, хөлдөн, зарцуулсан хөдөлмөр, хөрөнгө үнэгүйдэх магадлалтай. Мөн халаалтын зардал өндөр байдаг нь хүлэмжид тарьсан ургацын ханшид шууд нөлөөлдөг. Дэлхийн бусад оронд өргөн дэлгэрч буй сэргээгдэх эрчим хүчийг ашиглан халаалт, хөргүүрийн зардлыг хэмнэх ухаалаг хүлэмжийн аж ахуй нь манай улсын давуу талд тулгуурласан буюу хүйтэн, хуурай уур амьсгалын нөлөөллийг бууруулахад чиглэсэн.

-Уг төслийг хэрэгжүүлэх нь дунд, урт хугацаанд иргэдийн амьжиргаа, эдийн засагт ямар өгөөж өгөх бол?

-Манай иргэдийн нарийн ногооны хэрэглээ албан бус тооцоогоор жилд 15 000 орчим тонн юм билээ. Үүний 70 гаруй хувийг импортолдог. Хил хаасан тохиолдолд нарийн ногоо ховордон, үнэ өсдөг жишиг тогтлоо. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд нарийн ногоо тарих, борлуулах сонирхол их болсон. Төслийн зорилго бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүйт ний улиралд ч тогтмол ургац авах тарилтын боломжит технологиудыг нэвтрүүлэх юм. Үүний зэрэгцээ хүлэмжийн орчны тохиргоо, угсралтын чиглэлээр үе шаттай сургалтуудыг гадаадын судлаачидтай хамтран зохион байгуулж хэвшинэ. Үр дүнд нь өдгөө дийлэнх аж

ахуйн нэгж, иргэдийн ашиглаж буй технологи өөрчлөгдөн, сайжрахаас гадна нэг ам метр талбайгаас авах ургацын хэмжээ нь нэмэгдэнэ. Улмаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургалт, судалгааны бааз болно, дээрх төслийн хүлэмжүүд нь. Хоёр орны иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа ч хүлэмжийн аж ахуйн чиглэлд өргөжих болов уу.

-Хөрөнгө оруулалтаа хэдий хэр хугацаанд нөхөхөөр тооцож буй бол?

-Төслийн үндсэн таван жилд бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд дараагийн гурван жил нь тогтворжуулах буюу үйл ажиллагаагаа зүгшрүүлэх хугацаа юм. Судалгааны ажлын хүрээнд бид илүү нарийвчилсан тооцоо гаргана.

Нэмж хэлэхэд, энэхүү төсөл нь Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүч ашиглан илүү хямд үнээр халаалт, хөргүүрийн зардлыг шийдвэрлэх жишээ болно. Мөн байгаль экологид ээлтэй газар тариалан эрхлэх нэгээхэн туршлага ч болох юм. ХААИС нь 2017 оноос Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрынхантай хамтран агро ойн аж ахуй буюу хамгаалалтын ойн зурвас дунд хүлэмжийн болон жимс, ногооны аж ахуй эрхлэн, иргэдийн амжиргааг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Эл туршлагадаа тулгуурлан дээрх төслийг агро ойн аж ахуйн дараагийн жиш гийг тогтоох түшиц болгохоор төлөвлөсөн. Манай улсад өвөл, зуны 28 орчим га талбай бүхий хүлэмж байгаа тооцоо бий. Үүнээс өвлийн хүлэмжийн талбай тун бага. 2000 ам метр хүлэмж бол чамлахааргүй том талбай юм.

Монголд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, нарийн ногооны хэрэгцээгээ бүрэн хангах боломж хэр байдаг бол?

-Монгол бол дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай улсын тоонд ордог. Төвлөрсөн халаатгүйгээр дөрөвдүгээр сарын дунд үеэс арваннэгдүгээр сарын 10 хүртэл л хүлэмж ашиглаж болдог. Манайд хамгийн тохирох нь шилэн хүлэмж юм. Гэтэл нэг га орчим талбайд шилэн хүлэмж барихын тулд багадаа таван тэрбум төгрөг зарцуулна.

БНСУ нь гидропоник буюу хөрсгүй орчинд нарийн ногоо, жимс тарих технологийг сайн хөгжүүлсэн орон. Эл технологийн ажиллах зарчим ч тун энгийн. Тусгайлан бэлтгэсэн хоолойгоор ургамалд нэн хэрэг цээт шим тэжээлийг уусгасан усыг гүйлгэж, хөрс хэрэглэхгүйгээр тэжээллэг орчныг нь хангадаг. Одоогоор манайд байгаа давуу тал бол нар, нарнаас эрчим хүч гаргах боломж. Мэдээж БНСУ-ын туршлага, мэргэжилтнүүдээс суралцан, дэвшилт технологийг нь нэвтрүүлэх нэг гарц нь дээр дурдсан ухаалаг хүлэмжийн төсөл юм. Урт хугацаанд бид нарийн ногооны хэрэгцээгээ хангаж хэвших байх.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.