Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Hyundai” 81 700 орчим машинаа эгүүлэн татаж байна

БНСУ-ын “Hyundai” корпорац зай хураагуур нь шатаж болзошгүй 81 700 орчим цахилгаан автомашинаа эгүүлэн татаж байгааг “Yohap” агентлаг уламжиллаа. Тодруулбал, “Kona” загварын 75 680, “Ioniq”-ийн 5716 автомашин, цахилгаан 305 автобусны зай хураагуурыг солихоор төлөвлөжээ. Тэдгээрээс 26.7 мянгыг нь дотооддоо борлуулсан бөгөөд ирэх сарын эцсээр эд ангийг нь сольж эхлэх гэнэ. Харин хилийн чанадад уг ажиллагааг дөрөвдүгээр сард эхлүүлэх болсон байна. Зай хураагуурыг LG компанийн салбар үйлдвэрт хийсэн аж. Түргэн цэнэгдэх үед зай хураагуурын удирдлагын системийн доголдолтой холбоотой гал гарч болзошг үй гэсэн дүгнэлтийг тус улсын Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын газраас хийжээ. Автомашин эргүүлэн татах ажилд 899 сая ам.долларын зардал гарах бөгөөд үүнийг “Hyundai” зай хураагуур үйлдвэрлэгчтэй хуваахаар төл өвл өж байна. Дээрх мэдээлэл гарсны дараа тус корпорацын хувьцааны ханш 3.9, охин компани болох “Kia”-гийнх 4.7 хувиар буурчээ. Өмнөд Солонгосын тус корпорац өнгөрс өн оны аравдугаар сард программ хангамжийн алдаатай, “Kona” загварын 77 мянган цахилгаан машиныг эгүүлэн татсан. Эл загвар 2018 онд зах зээлд гарснаас хойш зай хураагуурт гал гарсан 14 тохиолдол бүртгэгдсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.