Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

HOT SPOT: Брит-попыг МОНГОЛД түгээнэ

 Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том наадмын нэг “UBS Music video awards” энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнөө болох гэж буй. Энэ жил тус наадам нэрээ “Mongolian music video awards” болгон өөрчилжээ. Түүнчлэн сонирхогчийн, электро шилдэг клипийн төрлийг нэмж, 15 номинацитай болж өргөжсөн байна. Наадамд нийт 60 бүтээл өрсөлдөх юм. Энэ жилийн наадамд анх удаа оролцож буй “Hot spot” хамтлагийн ахлагч Н.Наранбаатартай холбогдлоо.

-Сайн байна уу, “Өнөөдөр” сонины “Утасны анд” буланд таныг оролцуулж байна. “Банана” хамтлаг нэрээ “Hot spot” болгож сольсон гэл үү?

-Сайн, сайн байна уу. Манай хамтлаг “Hot spot” нэрээр жилийн өмнө байгуулагдсан. “Банана”- гийн гишүүн Д.Түвшин манайд орсон. Үүнээс үүдэж, биднийг тэр хамтлагтай андуураад байдаг л даа. Манай хамтлаг гурван гишүүнтэй, брит-поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Мөн бидний продюсерээр Б.Наранзун ах ажилладаг.

-Хамтлаг байгуулагдсанаас хойш хэдэн дуу бичүүлсэн бэ? Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Яг одоогийн байдлаар анхны цомгийн ажилдаа орсон. Цомогт маань 10 дуу орж байгаа. Хамтлагийн бүх дууг манай продюссер Б.Наранзун зохиосон. Түүнчлэн бид “Mongolian music video awards” наадамд оролцож байгаа. Оролцож буй анхны томоохон наадам болохоор их ач холбогдол өгч байна.

-Ямар дууны клипээрээ оролцож байгаа вэ?

-“Ариунаа”, “Секси чи минь” хэмээх хоёр дууны клип маань нэр дэвшсэн. Яг түрүүлнэ гэж хэлж чадахгүй ч бидний хувьд энэ том наадамд нэр дэвшинэ гэдэг тун сайхан хэрэг. Мөн бид гурав дахь клипийн зураг авалтдаа орсон байгаа.


Б.ЭГШИГЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.