Японы автомашин үйлдвэрлэгч нараас машинуудаа эргүүлэн татаж байгаа компани нь ганц Toyota биш бололтой. Японы топ авто үйлдвэрлэгч нарын нэг Honda 2001, 2002 оны авто машины аваарын дэрэнд асуудал гарснаас үүдэн эдгээр оны нэлээд хэдэн загваруудыг татахаа албан ёсоор зарлалаа.
Хүчтэй цохилтод орсноос аваарын дэр нь хийлэгдэх үед төмөр хэлтэрхийнүүд таран бутардаг гэнэ. Энэ шалтгаанаар 12 аваар гарсан байна. Хамгийн сүүлд 2009 оны зун нэгэн аваар гарснаар нэг хүний амь эрсэдсэн юм байна.
. Одоогоор 826,000 машин татах гэнэ. Энэ нь Honda-гийн түүхэн дэх хамгийн том таталт болж байгаа юм байна. Эдгээр загваруудад 2001, 2002 оны Accord, Civic, Odyssey, CR-V ба 2002 оны зарим Acura TLC орж байгаа гэнэ.







0 Сэтгэгдэл