Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“GRAND” АВЛИГЫГ УИХ ТЭРГҮҮЛЖЭЭ

Авлига, хээл хахуулиар олсон, татвараас зайлсхийсэн 1-1.6 триллион ам.долларын бохир мөнгөний урсгал дэлхий даяар эргэлддэг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ. Манай улсын жилийн төсвийг хэд дахин нугласантай тэнцэх хэмжээний энэ урсгалын бага ч гэсэн салаа Монголд орж ирээгүй гэсэн итгэл өнөөдөр бидэнд алга. Бид ч газар доорх баялгаа дэлхийд дэлгэж, уул уурхайг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгон зарласнаар олон улсын хэмжээний үндэс тэн дамнасан корпорациуд Монголд хөл тавьж эхэлсэн. Тэд дэлхийн хэмжээний нэр хүнд, хөрөнгө мөнгө дагуулдаг ч үйл ажил лагаа явуулах хөрс сууриа бэлдэхийн тулд улс төр, хууль хяналтынхныг нь авлигалддаг гашуун туршлага, сургамж олон оронд гарч байжээ. Манайд энэ ажиллагаа аль хэдийнэ нэвтэрснийг үгүйсгэх аргагүй. Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхайн олон том төслүүд ар араасаа хэрэгжиж байна. Харин энэ бүхэнд манай улстөрчид авлигаас ангид байх итгэл үнэмшил, эр зоригтой эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.

АТГ-аас саяхан явуулсан төсөөллийн судалгаагаар улс төрийн хүрээнийхний авлига дэд бүтэц, уул уурхайн салбарт илүүтэй чиглэгдсэн гэсэн дүн гарчээ. УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл” гэсэн үзүүлэлтийг тооцож мэдээлэх үүргийг АТГ-т өгсөн. Энэ дагуу тус байгууллага судалгаа явуулж Монголын нийгмийн дээд түвшин дэх “grand” хэмээн нэрлэгддэг авлигыг хэмжихийг зорьжээ. Энэ судалгаагаар УИХ– 4.46, төрийн захиргааны төв байгууллага буюу яам, агентлаг – 4.38, бүх шатны ИТХ – 3.62, нутгийн захиргааны байгууллага буюу Засаг даргын тамгын газар – 4.23, улс төрийн намууд 3.92 гэсэн үнэлгээ авчээ. Манай хууль тогтоох дээд байгууллага УИХ “grand” буюу том авлигаараа бусдыгаа тэргүүлсэн нь улс орны хувь заяанд аюулын харанга дэлдэж буйг харуулж байна.

Өмнө нь толгой цохидог байсан шүүх, гаалийнхны авилга хэдэн арван саяар хэмжигддэг байсан. Харин улс төрийнхний авлига саяар биш тэрбумаар хэмжигддэг гэсэн тооцоо бий. Энэ нь сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарыг тойрсон томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг парламентаар хэлэлцэж эхэлсэн, улс төрийн намууд сонгогчдын саналыг худалдан авахын тулд их хэмжээний “авлига” санал болгосонтой холбоотойг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн ашиг сонирхлын илт зөрчилтэй асуудлуудад парламентын гишүүд эрээ цээргүй оролцож, ёс зүйгээ улайм цайм хөсөр хаядаг болсон нь тэднийг авлигаас ангид байж чадаж буй эсэхэд эргэлзэхэд хүргэж буй нь нууц биш билээ. Үүнийг ч иргэд баталж улс төрийн хүрээний авлига уул уурхай, дэд бүтэц зэрэг эргэлдэх хөрөнгийн хэмжээ нь хэдэн зуун сая биш хэдэн зуун тэрбумаар хэмжигддэг салбарт хамгийн их чиглэгдэж байна гэж үзжээ.

Үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний корпорациудын анхаарлыг Монгол нэгэнт татчихаад байгаа. Тэр тусмаа дэлхийн хэмжээний ашиг сонирхолтой холбоотой асуудлыг парламентаар хэлэл цэж шийдвэр гаргаж буй нь эрх барьж буй улс төрийн намуудыг ч мөн тэдний овоо хараанд оруулсан. Олон улсын эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар ийм акул компаниуд ямар ч улс орнуудад зүгээр гүйж ирээд хөрөнгө оруулдаггүй. Өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцэхүйц хууль эрх зүйн “вакум” орчныг бий болгож найдвартай хамгаалагдсаныхаа дараа хөрөнгө оруулдаг гэсэн бичигдээгүй “хууль”- тай. Үүндээ улстөрч, хууль хяналтынхан зэрэг эрх бүхий хүмүүс, аль эсвэл эрх баригч улс төрийн хүчнийг элсүүлснээр “ажиллагаагаа” эхэлдэг аж.

 

Тэдний иймэрхүү оролдлогын шинж тэмдэг өдгөө манай улсад ямар нэг байдлаар ажиглагддаг. Тохиролцоо, зөвшилцөл нэрийн цаадах улс төрийн нам, фракц бүлэглэлүүдийн хуйвалдааны ард авлигын аалзны тор хэрэгдэж байгаа гэх хардлага төрүүлдэг. Тийм яриа ч нэг биш удаа гарч байсан. Оюутолгойн гэрээ зургаан жилийн турш дуншиж, хоёр парламентын нүүр үзэж батлагдсан. Харин удахгүй Тавантолгой, Дорнодын уран болон Стратегийн ач холбогдолтой уул уурхайн ордуудыг шинэчлэх гээд их хэмжээний хөрөнгө мөнгө, хэн нэгний эрх ашигтай шууд ба шууд бусаар холбогдох олон төсөл, гэрээг УИХ хэлэлцэнэ.

Эдгээртэй холбоотой лообий, авлига, ашиг сонирхлын тохиролцоо, зөвшилцлүүд аль хэдийнэ яригдаж эхэлсэн гэсэн мэдээлэл ч чих дэлсэх болсон. Зарим нэр бүхий улстөрч 2007 оны УИХ-ын тогтоолоор Стратегийн ордод оруулалгүй “хулгайлж” үлдсэн орд газраа төрд өгөхгүйн тулд одооноос “авлига” хувааж эхэлсэн гэсэн яриа ч тэнэж байна. Олны яриа оргүй биш гэдэг. Үнэн бол улс төрийн хүрээнийхэн дунд “уул уурхайн” авлига цэцэглэн хөгжиж эхэлжээ. Олон улсын хэмжээнд “grand“” хэмээн нэрлэгддэг энэ авлигаар дөрөөлөн манай улстөрчид баяжин таргалж, харин ард түмэн, байгаль орчин ядууран доройтож байдал ил болов. Тиймээс “GRAND” авлигаас цэрвэх цаг хэдийнэ болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.