Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Google өөрөө явагч машин туршлаа

 “Google”-ийн инженерүүд өөрөө явагч автомашин бүтээснээ Калифорнид туршжээ. “Сайжруулсан Тоёота Приус маркийн автомашины бүхээг дээр видео камер суурилуулж, радио долгион мэдрэгч, лазер төхөөрөмжийн тусламжтайгаар өөрийгөө жолоодно” хэмээн программ хангамжийн инженер Себастиан Трун тайлбарласан байна.

Aюулгүй байдлын үүднээс удирдлагыг гартаа авахад бэлэн жолоочийг жолооны ард, прог рамм хангамжийн операторыг зорчигчийн суудалд суулгажээ. Компанийн албан ёсны вэб хуудсанд тэмдэглэснээр өөрөө явагч уг машин туршилтын журмаар 140 мянган миль (224 мянган км) газар явсан аж.

“Ломбард” гудамжаар уруудаж, Сан Францискогийн бэлгэ тэмдэг “Алтан гарц” гүүрээр гаталсансан боловч жолоочг үй явааг хэн ч анзаараагүй байна. Автомашины өгөгдлийн санд нь хурдны дээд хязгаар, маршрутыг суулгаж, хэзээ, ямар замаар явах мэдээллийг замын цагдаа нарт урьдчилан өгсөн аж.

ДЭМБ-ын тогтоосноор жилд 1.2 сая хүн авто замын ослоор нас нөгчдөг бол энэ автомат машин нэвтэрснээр энэ тоог 50 хувь хүртэл бууруулах боломжтой хэмээн зохион бүтээгчид ярьжээ.


Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.