Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан “Интернэттэй Талбай” нэртэй утасгүй интернэтийн байнгын үнэгүй үйлчилгээг нэвтрүүлэх нээлтийн өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар “Телемакс коммуникэйшн” ХХК-тай хамтран 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна.
Мөн уг өдөрлөгт “М-Си-Эс Ком” ХХК оролцож сонирхолтой шинэ технологийн танилцуулга хийх юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн дунд хөдөлгөөнт интернэт ашиглан мэдээлэл хайх “Google-ээс асуу” нэртэй хөгжөөнт уралдаан зохион байгуулна.
Уралдаанд хүссэн хүн бүр өөрийн WiFi холболттой бүх төрлийн ipad, гар утас болон зөөврийн компьютертойгоо ирж өргөнөөр оролцож 1 жилийн эрхтэй 4G Modemоо хожоорой.
Уралдааны шагнал:
1-р байр нэг хүн “Телемакс коммуникэйшн” ХХК-ий "4GMobile WiMAX"- ийн USB модем-1ш
2-р байр нэг хүн “Телемакс коммуникэйшн” ХХК-ий нэрийн бэлэг
3-р байр нэг хүн “Телемакс коммуникэйшн” ХХК-ий нэрийн бэлэг







0 Сэтгэгдэл