Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Google” Италийн соёлыг дэлхийд түгээнэ

Италийн Засгийн газар үндэсний номын сандаа хадгалагдаж буй ховор хуучин номыг интернэтэд байрлуулах тухай гэрээг АНУ-ын “Google” компанитай байгуулж, гарын үсэг зурлаа. Италийн түүх, соёлын гайхамшигт өв болох нэн ховор нэг сая орчим номыг электрон хувилбарт шилжүүлэн интернэтэд байршуулах ажлыг “Google” компани гардан гүйцэтгэх болно. Эдгээр номнуудын дотор Италийн их яруу найрагч Данте, их эрдэмтэн Галилео, Макиавелл нарын бүтээлүүл байгаа аж.
Дэлхийн хамгийн том онлайн номын сан байгуулахаар ажиллаж байгаа “Google” компанийн төлөвлөгөө Франц, АНУ-д зохиогчийн эрхийн талаарх асуудлын улмаас зарим нэг бэрхшээлтэй учраад байгаа. Харин Италийн Засгийн газар тус компанийн төлөвлөгөөг бизнес гэсэн утгаар бус соёлын өвийг хамгаалах найдвартай арга хэмээн үзэж бүрэн дэмжиж байгаа юм. Италийн Соёлын сайд Марио Реска “Энэ гэрээ ховор хуучин номыг үүрд хадгалан үлдээхэд туслах болно. Флоренц хотод 1966 онд болсон үерийн улмаас үнэ цэнэтэй олон мянган ном устаж үгүй болсон. Энэ гашуун түүх дахин давтагдахгүй” гэжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.