Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Good boys” цахилгаан хөгжимтэй хоршино

Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангаас гараагаа эхэлсэн “Good boys” хамтлагийнхан энэ сарын 14,15-нд Монголын үндэсний циркт тоглолт хийхээр болжээ. Э.Мөнхбаатар, Д.Очсүрэн, Б.Тэлмэн, О.Жаргал нарын 12-16 настай хөвгүүдийн “Хайр ирлээ” анхны тоглолтод “Сарны чулуу” чуулгын бүжигчид, дуучин Ану, “Green mask” бөмбөрийн хамтлаг, “Чингис хаан” хамтлагийн хөгжимчид оролцох аж.

Декланы “Tell me why” дууг орчуулан дуулж, “Beetle music” хөгжмийн нэвтрүүлэг хөтлөн, “Мөрөөдлийн зүгт” олон ангит кинонд тоглож үеийнхнийхээ танил болоод буй тэдний тоглолтыг “DX production” зохион байгуулж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ивээн тэтгэж байгаа юм билээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.