Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Goldman Sachs”-ыг шүүхэд өгөв

 ХБНГУ-ын Засгийн газар Америкийн томоохон банк болох “Goldman Sachs”-ыг хөрөнгө оруулагчдаа мэхэлсэн гэдэг шалтгаанаар шүүхэд өгч мэдэх нь. Энэ тухай тус улсын Канцлер Ангела Меркелийн төлөөлөгч мэдэгдсэнийг АР агентлаг дамжуулав. Тэрбээр “Америкийн талаас бичиг баримт авч, сайтар нягтлан үзсэний эцэст шийдвэр гаргана” хэмээжээ. “Goldman Sachs” банкныхан орон сууцны “subprime” ангиллын зээлийн багцыг зах зээлд гаргахдаа хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцож үзэхэд нь шаардлагатай чухал мэдээллийг бүрэн өгөөгүй аж. Үүнээс болж Америкийн орон сууцны зах зээл муудаж эхэлсэн үед ч хөрөнгө оруулагчид үнэт цаасыг худалдан авсаар байжээ. Худалдан авагчдын тоонд Германы IKB банк багтсан юм байна. Дээрх шалтгаанаар өмнө нь АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс буюу SEC ч мөн “Goldman Sachs” банкийг шүүхэд өгсөн билээ. Хууль бусаар олсон орлогоо хураалгах шаардлагыг “Goldman Sachs”-д SEC тавьж буй аж.

Д.МӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.