Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Glee” Элвисийн амжилтыг эвдэв

АНУ-ын “Fox” телевизийн мюзикл цуврал “Glee” киноны зургаан дуу Биллбордын энэ долоо хоногийн шилдэг дууны жагсаалтад багтаж дээд амжилт тогтоов. 2009 оноос хойш дэлгэцнээ гарч буй уг цувралын 113 дуу уг жагсаалтад багтсан нь домогт Элвис Прэслигийн амжилтыг ч эвджээ.

Элвис Прэслигийн 108 дуу 1958-2003 оны хооронд Биллбордын шилдэг дууны жагсаалтад багтаж байв. “Эмми авардс” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг цуврал киногоор шалгарсан “Glee”-гийн хамгийн сүүлд гарсан ангийн “Fireworks” дуу жагсаалтын 34 дүгээрт бичигдэж бусад таван дуу нь сүүлийн 50-д багтсан байна.

Ж.ЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.